Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/03837

 

 

 

 

 

 

 

 

2025 04 03 197/ШШ2025/03837

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ухолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 253,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар арын 28ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...z000421212 тоот зээл 2024.10.06-ны өдөр дуусч үндсэн зээлээс 53,557 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 226,443 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 224 хоногийн хүү 105,797 төгрөгөөс хүүнд төлсөн 78,540 төгрөгийг хасаж, нийт хүү 27,257 төгрөг, нийт 253,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...О ХХК-ийн нэхэмжилсэн 253,700 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 153,700 төгрөгөөр төлөх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 253,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох 253,700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 153,700 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Жд холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 253,700 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 153,700 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,261 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 4,130.5 төгрөгийг, хариуцагч Жгаас 4,130.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН