Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/03632

 

2025 04 01 197/ШШ2025/03632

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

 

9,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Днь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Гүний худаг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу өрөмдлөгийн ажлыг 2024.09.01-ний өдрөөс эхлэх байтал өмнөх өрөмдлөгийн ажил нь дуусаагүй байна гэх шалтгаанаар хойшилсон. Би тус хугацаанд тэвчээртэй хүлээж байсан боловч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Бат-Эрдэнэ дугаар нь хааяа хоблогдоохгүй болдог байсан. Ингэж явсаар 2024.09.04-ний өдрийн өглөө өрөмдлөг хийх газарт ирэхээр болсон. Гэтэл би шөнийн галт тэргээр яаравчлан өрөмдлөг хийх газарт очсон боловч тэр машин эвдэрсэн гэх шалтгаанаар тухайн өдөр ирээгүй байдаг. Энэ өдрөөс хойш Х ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Бат-Эрдэнийн дугаар руу залгахад утсаа авахгүй нэг бол янз янзын шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн тул би маш их гомдолтой байна. Иймд гүний худгийн өрөмдлөгийн ажлын урьдчилгаа төлбөрт төлсөн 9,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч А.Даваасүрэнгийн нэхэмжилсэн 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.05.30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Днь хариуцагч Х ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.05.30-ны өдөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025.05.30-ны өдөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 79,475 төгрөгийг, хариуцагч Х ХХК-иас 79,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Даваасүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН