| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09672/И |
| Дугаар | 197/ШШ2025/03630 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 197/ШШ2025/03630
2025 04 01 197/ШШ2025/03630
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******,*******, СББСБ ХХК /рд:5963834/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У*******,*******,*******,,,, Бяруузана овогт Жаргалсайханы Г /рд:ШЖ74030476/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 809,812 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2023-05-10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан, 350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 530 хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Ж.Г нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүүд нийт 809,812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...СББСБ ХХК-иас нэхэмжилсэн 809,812 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СББСБ ХХК нь хариуцагч Ж.Год холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 809,812 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 809,812 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. СББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Год холбогдох, иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 809,812 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,985.49 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 11,992.7 төгрөгийг, хариуцагч Ж.Гоос 11,992.7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч СББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН