| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03898/И |
| Дугаар | 197/ШШ2025/03601 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03601
2025 03 31 197/ШШ2025/03601
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******,*******,*******,,, Жа овогт Балчингийн . /рд:ВЮ87121339/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б..тэй 2024.09.18-ны өдөр уулзаж, зээл авах хүсэлтийг нь үндэслэн 5,000,000 төгрөгийг зээлүүлэхээр тохиролцож, Б..ийн ээж гэх хүн болох Г.Должинсүрэнгийн хаан банк 5247006482 тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж зээлүүлсэн. Зээлүүлсэн 5,000,000 төгрөгийг 2024.09.20-ны өдөр буцаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл 3,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй байна. 2025.01.14-ны өдөр Г.Должинсүрэн Хаан банк 5247006482 тоот данснаас 2,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иймд хариуцагчаас 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч .нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .нь хариуцагч Б..эд холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч . нэхэмжлэлтэй, хариуцагч Б..эд холбогдох, 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 31,475 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Гантулгад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН