| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07872/И |
| Дугаар | 197/ШШ2025/03593 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/03593
2025 03 31 197/ШШ2025/03593
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
650,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч . СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу . СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээний зардал 646,000 төгрөг, нотариатын хөлс 4500 төгрөг, нийт 650,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... СӨХ-өөс нэхэмжилсэн 650,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч . Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц..д холбогдуулан 650,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 650,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд, 3 хувааж төлнө гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. . Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц..д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 650,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд, 3 хувааж төлнө гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,162 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 10,081 төгрөгийг улсын төсвөөс, 10,081 төгрөгийг хариуцагч Ц..ас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН