Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 137/ШШ2025/00122

 

 

 

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ... төв байр К.б” ХХК /улсын бүртгэлийн дугаар ...., регистрийн дугаар ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоотод оршин суух, Б.Х /РД:ЛК94101910, утас:99432243/,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 14,576,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,  2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К.б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Б.Х нь 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр MN.... тоот Цахим цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 15,876,000 /Арван таван сая найман зуун далан зургаан мянган/ төгрөгийн зээл авсан. Иргэн Б.Х нь үндсэн зээлээс 1,299,808 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 2,076,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 20,263 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хувиарт төлбөрийг 2024 оны 09 сараас хойш төлөлгүй зөрчил үүсгэсэн байна. Б.Х байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр MN... тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 03-р сарын 05-ний байдлаар дараахь үлдэгдэлтэй байна. Үүнд:

 Үндсэн зээл 14,576,192, үндсэн хүү 144,807, зээлийн үлдэгдэл дүн 2,150, нийт дүн 14,723,149 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Б.Х К.б ХК-ний нэхэмжилсэн 14,723,149 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.б” ХК нь хариуцагч Б.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х нь зээлийн гэрээний үүрэгт 14,723,149 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 115,783 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 115,783 төгрөгийг хариуцагч Б.Х-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц