| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/01599/И |
| Дугаар | 197/ШШ2025/03314 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03314
2025 03 26 197/ШШ2025/03314
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У--гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У/-д холбогдох,
5,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагч М.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч нь 6,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд: 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.. нь хариуцагч М..д холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид хариуцагч нь 6,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулна гэх агуулгаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б..гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М..д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 6,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 750,000 төгрөгөөр төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М..гаас 47,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б..д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН