| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 102/2025/00056/И |
| Дугаар | 197/ШШ2025/03313 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/03313
2025 03 26 197/ШШ2025/03313
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-т холбогдох,
5,659,720 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч компаниас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 5,659,720 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,659,720 төгрөгийг өнөөдрөөс хойш 5 сарын хугацаанд, сар бүр 1,131,944 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцон, эвлэрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.. нь хариуцагч . констракшн ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 5,659,720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,659,720 төгрөгийг өнөөдрөөс хойш 5 сарын хугацаанд, сар бүр 1,131,944 төгрөгөөр төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрч, талууд харилцан тохиролцсон.
Хариуцагч . констракшн ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунгэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг олгосон байх тул шүүх эвлэрлийг хүлээн авав.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д..гийн нэхэмжлэлтэй, хариуцагч . констракшн ХХК-д холбогдох, 5,659,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,659,720 төгрөгийг өнөөдрөөс хойш 5 сарын хугацаанд, сар бүр 1,131,944 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр талууд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 106,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч . констракшн ХХК-иас 53,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д..д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН