Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/035

 

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Сайнбилэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 2314000400115 тоот хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч,   ******* овогт *******ийн ******* / РД: /,

Шүүгдэгч Б.Юндэнбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан  ашиг олох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас 20 цагийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Алагийн булан” гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр газар зүйн солбицлоор өргөргийн 46-27’44.75, уртрагийн 99-31’2.29, өргөргийн 46-2745.19, уртрагийн 99-31 03.10, өргөргийн 46-27Ч5.08, уртрагийн 99-31’01.68, өргөргийн 46-27’45.66. уртрагийн 99-31'02.24 гэсэн 542.3 м3 газрын хэвлийд “Dooson" загварын жижиг оврын трактор ашиглан халдаж, гаргасан авсан шороогоо шороо угаах зориулалт бүхий пункер, “Koshin” гэсэн нэртэй моторт усны помп ашиглан ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 2,973,955 төгрөг нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийн тус тус хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул  явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг жил зургаан сар / 01 жилийн 06 сарын / хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон арван долоо / 17 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг жил зургаан сар / 01 жил 06 сарын / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч *******аас байгаль орчинд учруулсан хохирлын үнэ 3.131.046 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Доосан тракторын үнэ 4.500.000 төгрөг гаргуулж улсын төсөвт, үнэлгээний үнэ 3.000.000 төгрөг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д  олгохыг  Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авч битүүмжилсэн  Доосан тракторыг эзэмшигч т,  Hitachi ZX200 маркийн экскаваторыг эзэмшигч т олгохыг шүүгчийн туслахад даалгаж, моторт усан помпыг төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэрт даалгаж, пункерийг  устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... ******* оюогт *******ийн ******* би 1986 онд төрсөн одоо 37 настай бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй ам бүл 5 эхнэр бага насны гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр маань ходоодны хорт хавдартай байнгын эмчийн хяналтад байдаг өрхийн орлогогүй, цөөхөн тооны малтай бөгөөд түүний ашиг шимээр амьдралаа залгуулдаг.

Би бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалттай нөхөрлөлтэй бөгөөд 2019 онд ******* сумын Засаг даргатай 2 жилийн гэрээ байгуулан тус сумын Мааний дэнж гэх БОЯ- ны дүгнэлттэй газарт үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийсэн. 2022 оны намар сумын Засаг дарга гуай тааралдаад хуучин ажиллаж байсан гэрээгээ сунгаад нөхөн сэргээлт хийгээрэй гэсэн. Мөн ойрын үед ******* сумын Улаан сайр ******* багийн нутагт байх Өндөрийн булан гэх газарт нүх ухагдсан мал унаж үхчих гээд байна гээд малчдаас гомдол ирээд байна чи очоод дараадах даа гэсэн. Тэгээд би хүнээс жижиг оврын тракторыг нь гуйгаад “Өндөрийн булан” гэх газар дээр очоод нэлээд хэдэн газар ухагдсан нүхнүүдийг нэг бүрчлэн дарж тэгшлээд янзлаад орхисон. Тэгээд миний авч очсон трактор эвдэрсэн байсан тул сум руу ачуулах гээд машин дуудчихаад унтаж байтал машины хаалга тогшихоор нь хартал цагдаа нар ирсэн байсан.

Би Өндөрийн булангийн газрыг тэгшлэх явцдаа “Алагийн булан” гэх газарт нэг удаа шанага тавьж үзээд юм гараагүй болохоор нь тэгшлээд орхисон. Энэ газарт урьд өмнө нь уурхай ажиллаж байсан болохоор нь юм байж магад гээд үзээд буцаагаад тэгшлээд орхисон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа энэ хэргийн улмаас учирсан хохирлын 3.131.046 төгрөгийг төлсөн.

Эхнэр бид хоёр ажил хийдэггүй бөгөөд хөдөө орон нутагт ажлын байр олддоггүй, сүүлийн хэдэн жил эхнэр маань хавдраар өвчилж эмчилгээ хөөцөлдөөд олон эмнэлгээр явж эмчилгээ оношилгоо хийлгээд сүүлдээ ходоодны хорт хавдрын сүүлийн шатанд орсон гэж оношлогдсон. Ингээд эмчилгээ, эм тарианы зардал хүүхдүүдийн идэж уух өмсөж зүүх гээд мөнгө төгрөгийн хэрэг их байсан тул Засаг даргаас өгсөн үүргийг гүйцэтгэх явцдаа “Алагийн булан” гэх газарт нэг удаа ухаж үзсэн нь үнэн билээ. Одоо би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаа амлаж байна. Намайг энэ хэргийн учир хоригдсоноос хойших хугацаанд эхнэр маань бие нь өвдөж сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байгаа бөгөөд улирал тутам Хавдар судлалын үндэсний төвд очиж хийлгэдэг эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүрсэн.

Иймд хэргийн нөхцөл байдал ар гэрийн байдлыг харгалзан үзээд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14 ний өдрийн 174 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Түүнд торгох ял оногдуулах боломжгүй. Түүнд хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байна гэв.

Өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******: Миний хууль зүйн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх боломжгүй юм. Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчтай мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон.  Шүүгдэгч нь анхнаасаа үнэн зөв мэдүүлсэн.. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* зүйлд зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус  шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шийтгэх тогтоолын ******* хэсэгт түүний мэдүүлэг байна. Түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлэх боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* зүйлд заасан тэнсэж өгнө үү. Шүүхээс торгох ял оногдуулахад боломжит  нөхцөл байдлыг нотолж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол,эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Б.Юндэнбат ашиг олох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас 20 цагийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Алагийн булан” гэх газарт ашигт малтмал эрэл, хайгуул явуулах болон бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт бичиггүйгээр буюу тусгай зөвшөөрөлгүйгээр газар зүйн солбицлоор өргөрөгийн 46-27’44.75, уртрагийн 99-31’2.29, өргөрөгийн 46-2745.19, уртрагийн 99-31 03.10, өргөрөгийн 46-27Ч5.08, уртрагийн 99-31’01.68, өргөрөгийн 46-27’45.66. уртрагийн 99-31'02.24 гэсэн 542.3 м3 газрын хэвлийд “Dooson" загварын жижиг оврын трактор ашиглан халдаж, гаргасан авсан шороогоо шороо угаах зориулалт бүхий пункер, “Koshin” гэсэн нэртэй моторт усны помп ашиглан ашигт малтмал эрж, хайх үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 2,973,955 төгрөг нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийн тус тус хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

******* хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “... Дүгнэлтгүй талбай учраас “Алагийн булан” гэдэг газар манай сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Дур мэдэж хууль бусаар газрын хэвлийд халдсан байна. Уг талбай нь 2003-2010 онуудад Хан шижир ХХК- ийн ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй талбай байсан. Уг талбай нь эвдэгдээд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай. Тухайн талбай дээр хайгуулын болон бичил уурхайн дүгнэлт байхгүй. Экологид учруулсан хохирол болох 2,973,955 төгрөг, нөхөн сэргээх зардал 157,091 төгрөгийг нэхэмжилж байна...”

 “Алагийн булан” талбай дээр хайгуулын болон тусгай эрхийн зөвшөөрөл байхгүй, бичил уурхайн дүгнэлт байхгүй,...”гэх хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

******* хавтаст хэргийн 52-53 дугаар талд авагдсан “... Би Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг ....нэхэмжилж байна.  Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

******* хавтаст хэргийн 56-57 дугаар талд авагдсан “... ******* өөрөө аваад гуч машинаар л ачаад явсан. Хоёр өдөр түр өгөөч гээд гуйсан мөнгө төгрөг тэд эд гэж айхтар юм яриагүй хөлс мөнгийг нь өгнөө гээд авч явсан. Ямар ажил хийх гэж байгаа талаар надад юм ярьж хэлээгүй...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

******* хавтаст хэргийн 81-82, 105-106 дугаар талд авагдсан “... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагийн үед.... тухайн газарт очиход унагалдай трактор барьсан. Голын хажуу талд хэсэг газраас ухаж үзээд төхөөрөмжид хийж үзсэн. Тэгээд тэр хэсгээс нь юм гарахгүй байсан болохоор нь буцааж булаад тэр газрыг дараад орхисон... Намайг очиход ... унагалдай трактор, 2 дугуйтай шороо угаах төхөөрөмж, өөрөөрөө ажилладаг усны помп байсан. Намайг ******* дуудсан. Нэг өдөр ажиллаад өгөөч гэсэн...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

“...Хуурай аргын төхөөрөмжид усан помпороо ус татаж шороо угаадаг. Тухайн газарт унагалдай трактораар ажиллаад юм гарахгүй байхаар нь буцаагаад булсан. Би унагалдай тракторыг нь барьсан 6 цагийн хугацаатай. Намайг ******* ах ажиллаад өгөөч гэж дуудсан цалин хөлсөө тохироогүй байсан. Намайг тухайн газар дээр очиход 2000 маркийн экскаватор ажиллаагүй байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг,

******* хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан”... Намайг очиход тэр газар ухаад булсан байдалтай харагдсан... Гүний амнаас буцаад тэр газар дээр ирээд цагдаа нартай таарсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

******* хавтаст хэргийн 70-72 дугаар талд авагдсан “...2022 оны 10 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнө 02 цагийн үед ******* сумын ******* баг Алагийн булаг гэх газарт ...техникүүд байсан. Тухайн газар бид 2 очиход 2 ширхэг техник усны пийшир байсан. ...Тухайн газар 1 ширхэг унагалдай, “Доосон” -55 загварын техник, 1 ширхэг экскаватор, 1 ширхэг усан байлаар байсан...Намайг голын зах дээр ирэхэд өмнө ухагдсан, эвдэгдсэн газар байсан...”гэх гэрч ийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг, 

******* хавтаст хэргийн 140-14******* талд авагдсан “...эвдэгдсэн талбай  нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай. бичил уурхайн талбайтай давхцалгүй байсан. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 2,973,955 төгрөг болж байсан ба тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 157,091 төгрөг болж байсан.... Тухайн газар нь булж тэгшилсэн байсан учраас хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд үндэслэн эвдрэлийн үнэлгээг тооцож гаргасан. Үзлэгийн тэмдэглэлээр 29 метр урт, 17 метр өргөн, 493метр квадрат ухаш нүх байсан. Тухайн нүх нь 1,1 метр гүнтэй буюу 542,3 метр куб эзэлхүүнтэй....” гэх шинжээч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

******* хавтаст хэргийн 117-137 дугаар талд авагдсан “... Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй ... эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 2.973.955 төгрөг,  нөхөн сэргээх зардал 157.091 төгрөг болж байна.Тухайн талбай нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна...” гэх Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн   2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  1/86 дугаар дүгнэлт, 

******* хавтаст хэргийн 150-15******* талд авагдсан “... Доосан  маркийн жижиг оврын трактор 4.500.000 төгрөг,. Пункер 150.000 төгрөг, . Кошин гэсэн бичигтэй мотортой усны помп 150.000 төгрөг, 03-65 УН улсын дугаартай  Hitachi ZX200 маркийн экскаватор 17.200.000 төгрөг, Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 22.000.000 / Хорин хоёр сая / төгрөг болохыг тодорхойлов...” гэх ” ХХК-ийн шинжээчийн:2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай  дүгнэлт,

******* хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан “Ашигт малтмал, газрын тосны  2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/696 дугаартай албан бичиг”  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******ын  2022 оны 10 дугаар сарын 26-нд бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулаагүй, дүгнэлт гараагүй “Алагийн булан” гэх талбайд ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан нь тогтоогдсон, шүүгдэгч ******* нь “Өндрийн булан” гэх газар “ухагдсан нүхийг дарж ир” гэж явуулсныг ашиглаж “Алагийн булан” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуулыг “Доосан”-55 маркийн тракторыг ашиглаж газрыг хууль бусаар ухаж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан  гэж дүгнээд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  хуулийн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *******ын   гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн жижиг оврын тракторын үнэ   4.500.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт оруулж, хэрэг учралын газарт байсан гэх Хитачи-2000 экскаваторыг эзэмшигч т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан нэг жил зургаан сарын хорих ялыг  оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар” зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан   байх боловч Давж шатны шүүхээс шүүгдэгч  ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан  шууд хохирлын  3131046 төгрөгийг төлсөн байдал болон   эхнэр нь ходоодны хорт хавдрын улмаас байнгын эмчилгээтэй байдаг талаарх эмчилгээ чанарын хяналтын комиссын шийдвэр зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хугацааг  багасган тогтоож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын “...Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа энэ хэргийн улмаас учирсан хохирлын 3.131.046 төгрөгийг төлсөн, эхнэр маань хавдраар өвчилж эмчилгээ хөөцөлдөөд олон эмнэлгээр явж эмчилгээ оношилгоо хийлгээд сүүлдээ ходоодны хорт хавдрын сүүлийн шатанд орсон гэж оношлогдсон, ...хавдар судлалын үндэсний төвд очиж хийлгэдэг эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүрсэн.... ар гэрийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авах боломжгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 2-д  “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар” зэргийг  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн ба шүүгдэгч ******* нь урьд нь эвдэгдээд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн  газарт  эрхийн зөвшөөрөлгүй, бичил уурхайн дүгнэлтгүйгээр дур мэдэн халдаж  байгаль экологид   3.131.046 төгрөгийн хохирол учруулсан байх тул   гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/174 дүгээр шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтад

“ Нэг жил зургаан сарын хугацаагаар “ гэснийг  “нэг жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан шууд хохирлын 3 131 046 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч *******ын  цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ