| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00073/И |
| Дугаар | 137/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 137/ШШ2025/00123
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ...... байрлах “Т.Б.Ф ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ......., регистрийн дугаар ......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод оршин суух, Г.Д /РД:, утас:/,
Зээлийн гэрээний үүрэгт 6,906,483.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Б.Ф ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож, биечлэн уулзаж байсан. Зээлдэгч Г.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, зөрчлөө арилгахгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-... дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, .... дугаар, ... дугаар, ... дугаар, .... дугаар, ... дугаар цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 4,802,074.8 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,959,896.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 98,512.09 төгрөг, нотариатын зардалд 46,000 төгрөг, нийт 6,906,483.77 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Д-с гаргуулж, "Т.Б.Ф ББСБ ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Г.Д би Т.Б.Ф ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 6,906,483.77 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК нь хариуцагч Г.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,906,483.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь зээлийн гэрээний үүрэгт 6,906,486.77 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,906,486.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,453.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 62,726.9 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 62,726.9 төгрөгийг хариуцагч Г.Д-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц