Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 137/ШШ2025/00124  

 

 

 

 

 

        Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: ..... байрлах  Т.б” ХК /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..... тоотод оршин суух, Н.Д /РД:, утас:/,

 

Хариуцагч: ..... тоотод оршин суух, Р.Ц /РД:, утас:/,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 36,211,495.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т.б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Т.б" ХК нь зээлдэгч Н.Д Р.Ц нартай 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдөр ЗГ171/05/609 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж, 24,000,000.00 төгрөгийг жилийн 19,20%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, цалин барьцаалсан хэрэглээний зээл зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн ......... тоот дансанд зээлийг олгосон. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг зөрчин зээлийн ангилалд шилжсэн. 2020 оны 09-р сарын 30-ний өдрийн ЗГ..... дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 9 сар, 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн ЗГ... дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлбөрөөс 12 сар зээлийн хүүний төлбөрийг 3 сар тус тус чөлөөлж, нэмэлт хугацаа олгосон. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, эрэн сурвалжилж, мэдэгдэл үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл "Т.б" ХХК нь зээлдэгч Н.Д, Р.Ц нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж Н.Д, Р.Ц нараас үндсэн зээлд 18,828,800.82 төгрөг, хүүнд 16,473,886.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 908,807.57 төгрөг буюу нийт 36,211,495.01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Д, Р.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Н.Д Р.Ц бид “Т.б” ХК-ний нэхэмжилсэн 36,211,495.01 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т.б” ХК нь хариуцагч Н.Д, Р.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,211,495.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д, Р.Ц нар нь зээлийн гэрээний үүрэгт 36,211,495.01 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т.б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д, Р.Ц нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,211,495.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д, Р.Ц нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,007.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 169,503.74 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 169,503.74 төгрөгийг хариуцагч Н.Д, Р.Ц нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

       

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц