Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03149

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25 197/ШШ2025/03149

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ухолбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,301,110.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024.07.27-ны өдөр А.. нь ЗГ/1510301156 тоот зээлийн гэрээг Хай Пай ХХК дахь 510080203040 тоот дансанд зээл олголтыг хийж, тухайн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ1510301156 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг 2025.01.23-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 9,999,681.78 төгрөг, хүү 1,939,664.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 360,764.05 төгрөг, нийт 12,301,110.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...А.. миний бие С ХК-ийн нэхэмжилсэн 12,301,110.14 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч А..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,301,110.14 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,301,110.14 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А..д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,301,110.14 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,768 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 105,884 төгрөгийг улсын төсвөөс, 105,884 төгрөгийг хариуцагч А..гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН