| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/04583/И |
| Дугаар | 197/ШШ2025/03148 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03148
2025 03 25 197/ШШ2025/03148
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,489,047.22 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101829118 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,920,605.91 төгрөг, 7101881181 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,166,809.43 төгрөг, 7101807161 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 390,631.88 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 6,489,047.22 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Э.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...АББСБ ХХК-иас нэхэмжилсэн 6,489,047.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АББСБ ХХК нь хариуцагч Э..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,489,047.22 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,489,047.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. АББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э..д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,489,047.22 төгрөгийг хариуцагч нь 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,775 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 59,387.5 төгрөгийг улсын төсвөөс, 59,387.5 төгрөгийг хариуцагч Э..гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч АББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН