Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03069

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03069

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,717,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээл нь 91 сарын хугацаанд сар бүрийн 22-ны өдөр зээлийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй. Гэвч зээлдэгч хуваарьт төлөлтөө хийхгүй, бидний зүгээс хуваарьт төлөлт хийхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч Б..тэй байгуулсан зээлийн эрх нээсэн гэрээг дуусгавар болгож үндсэн зээл 6,800,000 төгрөг, өнөөдрийг хүртэл зээл ашигласан хоног тутамд хуримтлагдсан хүү 917,227 төгрөгийг нийт 7,717,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Л ХК-ийн үндсэн зээл 6,800,000 төгрөг, хүү болох 917,227 төгрөг, нийт мөнгөн дүн 7,717,227 төгрөгийг төлөх нь үнэн болно. Уг төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулах хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л ХК нь хариуцагч Б..т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,717,227 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,717,227 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б..т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 7,717,227 төгрөгийг хариуцагч нь 6 сарын дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 69,255 төгрөгийг улсын төсвөөс, 69,255 төгрөгийг хариуцагч Б..ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН