Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 38

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******т холбогдох эрүүгийн 1804000000035 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                ******* 

 Улсын лагч                                                 *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч:                             *******

 Шүүгдэгч                                                   ******* нар оролцов.

 

Шүүгдэгч:

******* улсын иргэн, *******.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, *******, *******, *******, энэ хэрэгт татагдах үедээ , ам бүл .., , .. настай дагавар охины хамт, дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, ,   овгийн -ын П /РД:/

 

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас:

             

 ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   өөрийн гэртээ “намайг хэл амаар доромжилсон” гэж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж, хэргийг хбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс *******т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРОЙЛО нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

 

охирогч мөрдөн байцаалтын үед өгсөн:

 

              “...2018 оны 02 дугаар сарын *******-ний шөнийн 23 цагийн үед очсон бөгөөд шөнийн 03 цагт бид нар гэртээ ирээд нөхөр бид хоёр маргалдаж, миний нүүр лүү нэг удаа цохиход хамраас цус гарсан. Миний хацрыг яз цохисон. ид амьдраад 9 жил болж байна. Урьд нь намайг цохиж зодож байгаагүй, гомдол  санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2018 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ийн хамт найз очоод 75 граммын архи хоёр шилийг уусан. Эхнэр ч уусан. ид шөнийн 03 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр намайг “гуйлгачин” гээд доромжлоод байхаар нь түүний баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Эхнэрийн хацар нь урагдаж, нүд нь хөхөрсөн байсан. и ээсээ уучлалт гуйсан, одоо бид эвлэрсэн” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

             

Шинжээчийн “ биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд болон доод зовхинд 4х1.5 сам бүхий цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт мэс заслын 1 оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 09шэ/101 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/

эргийн үйлдлийн талаархи дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь               ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2018 оны 2 дугаар сарын *******-ний шөнийн 03 цагийн үед дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар гудамжны 27 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ “гуйлгачин хэмээн хэл амаар доромжиллоо” гэж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, зүүн нүдний алимны дотор ба гадна салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд 4х1.5 см, доод зовхинд 4х1 см хөх ягаан өнгийн цус хуралт, хаван хавдар, зүүн хацрын төвгөрт 1 см урт 1 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх гэмтлүүдийг учруулсан болохыг нотолж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын лах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

 эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, хохирогч мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

эргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

******* нь өөрт нь хандаж хэлсэн хохирогчийн зүй бус үг буюу хараалын үгэнд уурлаж үйлдэлдээ санаатай хандсан, үйлдлээрээ хохирогчийг хөнгөн гэмтэлд хүргэжээ. Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/101 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь иргэн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.  охирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэжээ /хх-н 5-6 дугаар хуудас/. 

Иймд *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэл зохино.

Шүүгдэгч ажил эрхэлдэггүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ыг хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой.

охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8; 9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО нь:

 

  1.    овгийн -ын ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овгийн -ын дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ыг 150.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор, 150.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний дотор, 150.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор тус тус биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих аар солихыг тан *******т мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. охирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ тус тус  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНАТ