| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2024/0030/З |
| Дугаар | 125/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2025/0006
2025 01 29 125/ШШ2025/0006
ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН
ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ,
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН
ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ,
ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах, 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох Монголиан Нэшил Рийр Ийрт Корп" ХХК-ийн эрх, хууль дены ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах, 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би дараах хүсэлт гаргаж байна.
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06-32-06/050/10 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай актыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны геологи, уул уурхай газрын тос, хийн хяналтын улсын ерөнхиий байцаагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/00-06/001-01 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хүсэлтийг хүлээн авч, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох Монголиан Нэшил Рийр Ийрт Корп" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах, 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би дараах хүсэлт гаргаж байна.
Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийн үндэслэл болсон Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06-32-06/050/10 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай актыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны геологи, уул уурхай газрын тос, хийн хяналтын улсын ерөнхиий байцаагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/00-06/001-01 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-иас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэх хүсэлтийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлд ... нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан 2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай "Үйл ажиллагааг зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнзөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаарнэхэмжлэгч ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт
Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт
2,637,064,561.30 /хоёр тэрбум зургаан зуун гучин долоон сая жаран дөрвөн мянга таван зуун жаран нэгэн төгрөг гучин мөнгө/ төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ