Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03068

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03068

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 594,678 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ОББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С..той 2023.10.07-ны өдөр 31189 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024.06.23-ны өдөр 420,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.15 хувийн хүүтэй, z000391539 тоот зээлийг Хаан банк дарь 5925005887 тоот дансанд олгосон. Хариуцагч С.. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.01.07-ны өдрийн байдлаар z000391539 тоот зээл 2024.07.23-ны өдөр дуусч, үндсэн зээлээс 0 төгрөгийн үлдэгдэл дүн 420,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 198 хоног, хүү 170,478 төгрөг, шимтгэл 4,200 төгрөг, нийт 594,678 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...ОББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 594,678 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь хариуцагч С..ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 594,678 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 594,678 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ОББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С..ид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 594,678 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,491 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 9,245.5 төгрөгийг улсын төсвөөс, 9,245.5 төгрөгийг хариуцагч С..оос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН