Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03065

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03065

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-д холбогдох,

610,122.93 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2019.03.25-ны өдрийн GIF-11025684 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээг 2019.03.25-ны өдөр 360,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 312,956.6 төгрөг, зээлийн хүү 297,166.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 610,122.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХК нь хариуцагч Б..т холбогдуулан гэрээний үүрэгт 610,122.93 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б..т холбогдох, 610,122.93 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,955.69 төгрөгийн 9,477.8 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                              Э.ДОЛГОРСҮРЭН