Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03064

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03064

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,806,664 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108223757 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,798,164 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 4,806,664 төгрөгийг хариуцагч Б..гээс гаргуулана гэжээ.

 

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхийн явцад хариуцагч б.. нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул тус хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...А ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 4,806,664 төгрөгөөс 2025.02.06-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.13-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.08-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл болох 3,306,664 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,806,664 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,806,664 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,306,664 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б..д холбогдох, 4,806,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,306,664 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,500,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,857 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 33,928.3 төгрөгийг улсын төсвөөс, 33,928.3 төгрөгийг хариуцагч Б..гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН