Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03060

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03060

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

614,533 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025.01.21-ний өдрийн байдлаар Г.Сувд-Эрдэнийн үндсэн зээлийн үлдэгдэл 493,269 төгрөг, 788 хоногийн зээлийн хүү 101,088 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,176 төгрөг, нийт 614,533 төгрөг байна гэжээ.

2. Хариуцагч Г.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...М ХХК-ийн нэхэмжилсэн 614,533 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 214,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,140,995.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 614,533 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 214,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г..д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 614,533 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 214,533 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,086 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 9,543 төгрөгийг улсын төсвөөс, 9,543 төгрөгийг хариуцагч Г..эс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                 Э.ДОЛГОРСҮРЭН