Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 114/шш2025/0005

 

 

 

 

 

 

 

   2025         01             22                                 114/ШШ2025/0005

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* *******” ******* /РД: *******/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар

 

Хариуцагч: аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто замын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд  тус тус холбогдох

 

Гуравдагч этгээд: “******* ”  ******* /РД: /-тай,

Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаар,  2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, “******* Инженеринг” *******-д аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто зам-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, ЗТХЯ/202401012 дугаартай тендер шалгаруулалтыг эхний удаа үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэл мөн тус тендер шалгаруулалтыг дахин үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:                                        

нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    ,

           хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                 ,,

           гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ,

           өмгөөлөгч                                                                         

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:            Н.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” *******-иас анх шүүхэд “Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн

                                                                                                                              

дугаар,  2024 оны 11 сарын 12-ны өдрийн дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, ******* ******* *******-д аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто зам-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, ЗТХЯ/202401012 дугаартай шалгаруулалтыг эхний удаа  үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэл мөн тус тендер шалгаруулалтыг дахин үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, хурлын тэмдэглэлийг, Дархан-Уул аймгийн Засаг дарга, гуравдагч этгээд “******* ” ******* нарын хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар шаардлагаа нэмэгдүүлэн маргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчгоос үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар хурлын тэмдэглэлүүд гэж тодруулсан болно.

 

          2.Хэргийн үйл баримтын тухайд:

          2.1.Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ шинэ хуучин дарханыг холбосон авто замаас- Хабитат чиглэлийн авто зам төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ шинэ хуучин дарханыг холбосон авто замаас- Хабитат чиглэлийн авто зам төсөл арга хэмжээний тендерт ирүүлсэн “******* ” *******, “******* *******” *******, “*******” *******, “” *******-ийн тендерийг хянан үзээд гуравдагч этгээд “******* ” *******-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрхийг олгохоор шийдвэрлэсэн байна.

          2.2.  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 519 дүгээр албан бичгээр “******* ” *******-д гэрээ байгуулах эрх олгох талаарх, дугаар албан бичгээр “******* ******* *******-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-т эрэмблэгдсэн болно” гэх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

                                      2.3. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар, Сангийн яамнаас гомдол хянасан тухай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр

          1.“...тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

2. Тендер  шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасны дагуу “******* ” ******* тендерт ажлын тоо хэмжээ хэсэгт "Авто зам, замын байгууламжийг  улсын  ашиглалтад  оруулах.  Үндэслэл 25-20-02. Авто зам, замын

 

 

байгууламжийг оруулах. 1.196 км" гэж ирүүлсэн байх тул "Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах (1.196км)" ажлын төсвийг хасаж ирүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

3.”******* " ******* тендерт ажлын тоо хэмжээний материалын зардлын тооцооны 32-т “Зохист найрлага бүхий элс хайрган хольц. 862.914586 мЗ” гэж, 65-д ‘Ус 3,432.690 тн" гэж ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын нэгдсэн төсвийн материалын зардлын тооцооны 32-т “Зохист найрлага бүхий элс хайрган хольц. 918.7314 мЗ" гэж, 65-д “Ус. 3,974.093112 тн” гэж зааснаас зөрүүтэй байх тул тус компанийн ирүүлсэн төсөв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэж холбогдох арга хэмжээг авч ажиллах” гэж Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн шийдвэрийг гаргасан байна.

2.4. Хариуцагч үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар хуралдаанаар  “Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад Сангийн яаманд гомдол гаран хянагдсаны дагуу үнийн санал “******* ” *******-аас тодруулга авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 574 дугаар албан бичгээр “...зөрүүтэй ирүүлсэн нь тус төсөл арга хэмжээний гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эсэх талаар тайлбар ирүүлэх” гэж  ******* *******-д илгээснээр,  тус компани нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 197 дугаар албан бичгээр “тендерт манай тооцож оруулсан тоо хэмжээ тендерийн тоо хэмжээтэй зөрүүтэй байгаа нь тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэл болон чанарт сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд бид тендерийн төсөвт зааснаар хийж тухайн төслийг чанартай хийж гүйцэтгэх болно” гэсэн хариуг хүргүүлжээ.

Улмаар хариуцагч Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар хурлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам“ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай хэлэлцэн “...үнийн санал ирүүлсэн ******* *******-ыг тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгож, харин “******* *******” *******, “*******” *******, “” *******-ийг тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж үзэн татгалзан шийдвэрлэж, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт, зөвлөмжийг аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хаяглан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр илгээсэн байна.

2.5 Хариуцагч Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр “******* ” *******-д “гэрээ байгуулах эрх олгох” тухай мэдэгдэл, мөн өдрийн дугаар албан бичгээр “******* *******” *******-д “...эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн болно” гэсэн мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг хүлээн авч, аймгийн Засаг даргад хандан хүсэлт гаргаснаар,  Аймгийн Засаг даргаас 2024

 

 

оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-10/700 дугаар албан тоотоор “...захиалагчийг төлөөлж аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үнэлгээг дахин хийж тус хуулийн 28.1-д заасан шийдвэрийг гаргасан байна.Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7 дахь заалт болох "Захиалагч энэ хуулийн 28.1-т заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байх тул хянах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

          Түүнчлэн захиалагч  Дархан-Уул аймгийн Засаг дарга гуравдагч этгээд “******* ” *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №УТ2402804312 дугаартай Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам ажлын гэрээг байгуулжээ.

 

               Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ЗТХЯ/202401012 тендерийн шалгаруулалтын дугаартай “Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан Сум/, “ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам”-ын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд “******* Инженеринг” ******* нь уг тендерт оролцож шаардлага хангасан тендерийн баримт бичгийг заасан хугацаанд багтаан хүргүүлсэн. Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотод “******* Инженеринг” ******* нь тендерт шалгараагүй, харин “******* Эко Асфальт” ******* шалгарч гэрээ байгуулах эрх олгосон гэж үнэлгээний хороо дүгнэснийг дурдсан байсан. Улмаар манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, аж үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан.

Сангийн Яамнаас гомдлыг хянан үзээд 2024 оны 11 сарын 7-ны өдрийн тоот гомдол хянасан тухай албан тоотоор хариу ирүүлсэн. “******* Инженеринг” ******* нь Сангийн Яаманд нийт 5 хэсэг дотроо хэд хэдэн алдаа, зөрчлийн талаар тусгасан үндэслэлээр гомдол гаргасан болно. Гэтэл Сангийн Яамнаас гомдлыг хянан шалгахдаа гомдолд дурдсан үндэслэлүүдийн 3-т нь л хариу өгсөн байсан. Монгол Улсын Сангийн Яамны 2024 оны 11 сарын 7-ны өдрийн тоот гомдол хянасан тухай албан тоотод дурдсан үндэслэлүүд нь хуульд нийцэхгүй байгаа тухайд: Сангийн Яамны тоот албан тоотод “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана. 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх” гэж заасан. 2024 оны 5 сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан, 2024 оны 7 сарын 5-ны өдрийн гэрээ

 

дүгнэх маягт, 2024 оны 5 сарын 30-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт мөн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн, 2023 онд багтаан хийж гүйцэтгэх ёстой байсан атал хугацаа хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй” гэж үзсэн байна. Гэтэл тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-т 2022 болон 2023 он гэж тодорхой заасан байхад 2024 онд хүлээлгэж өгсөн ажлын гэрээ, акт дүгнэлтийг хамааруулж байгаа нь өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасанд нийцэхгүй байна.

“Авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах 1.196 км ажлын төсвийг хасаж ирүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна” гэж хянасан тухайд шалгарсан "******* ” *******-ийн тендерийн бичиг баримтыг бидний зүгээс нягталж шалгах боломжгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх явцад холбогдох нотлох баримтуудыг судалсны үндсэн дээр үндэслэлтэй эсэхийг нь шүүхээс тогтоох шаардлагатай гэж үзэж байна. “******* ” ******* нь тендерт ажлын тоо хэмжээний материалын зардлын тооцооны 32-т “Зохист найрлага бүхий элс хайрган хольц. 862.914586 мЗ гэж, 65-д ус. 3.432.690 тн гэж ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын нэгдсэн төсвийн материалын зардлын тооцооны 32-т Зохист найрлага бүхий элс хайрган хольц. 918.7314 мЗ гэж, 65-д ус. 3.970.093112 тн гэж зааснаас зөрүүтэй байх тул тус компанийн ирүүлсэн төсөв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан үзэж холбогдох арга хэмжээг авч ажиллана уу" гэсэн хариу ирүүлсэн. Ийнхүү тендерийн шаардлагад нийцээгүй дутуу төсөв ирүүлсэн компанийг Үнэлгээний хороо удаа дараа шалгаруулж байгаа нь “******* Инженеринг” ******* болон бусад оролцогчдын эрх ашгийг зөрчиж байна.

Түүнчлэн, Сангийн Яамнаас гомдлыг шийдвэрлэхдээ Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.8-д Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл Сангийн яам нь гомдлын үндэслэлийг бүрэн хянан шалгаж хариу өгөх ёстой байтал дутуу шалгаж бидний гаргасан дараах гомдлын үндэслэлд огт хариу ирүүлээгүй байна.

1. Уг гэрээт ажлыг 2023 онд багтаан хийж гүйцэтгэх ёстой байсан атал хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн, үүнийгээ нуухын тулд тендерийн бичиг баримтад гэрээг илгээхдээ ажил хүлээлгэн өгөх хугацаатай хэсэг буюу Гэрээний тусгай нөхцөлийг тусгасан хэсгийг хасаж дутуу гэрээ илгээсэн байна. Ийнхүү, байгуулсан гэрээгээ дутуу гаргаж өгсөн нь ТШЗ 19.2-т заасан шаардлагыг хангахгүй байхад үнэлгээний хороо нь дутуу материал илгээсэн компанийг хууль зөрчиж шалгаруулсан байна.

2.ЗТХЯ/202401012 дугаартай тендерийн багцын төсөвт өртөг нь 4,872,356,879 төгрөг. Энэ үнийн дүнгийн 40 хувиас багагүй гэхээр дор хаяж 1,948,942,752 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байхыг шаардсан байхад 1,411,4,800 төгрөгийн үнийн дүн бүхий 2022 оны 10-р сарын 20-нд гэрээ байгуулж, 2024 оны 5-р сарын 31-нд хүлээлгэж өгсөн ДУАОНӨГ/202206091 гэрээний дугаартай Дугуйн замын ажлыг тус тендерийн туршлагын шаардлага хангуулахаар тендерт ирүүлсэн талаар дүгнэлт гаргаагүй, хянан шалгах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.

3.Энэхүү ДУАОН0Г/2О22О6О91 гэрээний дугаартай Дугуйн замын ажлын үндсэн гүйцэтгэгч нь “******* ******* *******” ******* гэх хуулийн этгээд байх ба “******* Эко Асфальт” ******* нь туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээд нь Дархан-Уул аймгийн засаг даргатай гэрээ байгуулаагүй, өөр компани гэрээ байгуулсан байхад бүх ажлыг хариуцаж хийсэн мэт туршлагадаа оруулсан байна. Үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажлын цар хүрээ, хуваарилалт, байгуулсан гэрээ хэлцэл, хийсэн ажлыг нотолсон баримт бичиг, олгосон санхүүжилт зэргийг сайтар шалгасны үндсэн дээр тухайн компанийн туршлагад хамаарах эсэхийг тогтоох нь зүйтэй.

4.Дугуйн замын ажлыг үндсэн авто зам барилгын ажлын туршлагад хамааруулан үзэх эсэх дээр мөн анхаарч үзвэл зохино. Учир нь дугуйн замын ажил нь даац хөнгөн, үндсэн авто машины замын ажилтай харьцуулахад хялбар ажил байдаг.

Дээрхээс дүгнэхэд, “******* Эко Асфальт” ******* нь тендерт хавсаргах материалаа дутуу ирүүлсэн, туршлагын шаардлага хангаагүй бичиг баримтуудыг ирүүлсэн, туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын гүйцэтгэлээ Захиалагчийн хувьд хийж гүйцэтгэсэн ажил мэт тусгасан, ажлын төсвийг тооцохдоо тоо хэмжээг хасаж ирүүлсэн зэрэг алдаа, зөрчил гаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.1-т энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.4.-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх шаардлагуудыг тус тус хангахгүй байх тул мөн хуулийн 26.10-т заасны дагуу захиалагч нь “******* Эко Асфальт” *******-ийн тендерээс татгалзах нь зүйтэй байсан.

Монгол Улсын Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасанчлан компани нь ашгийн төлөө хуулийн этгээд юм. Компани хуульд нийцүүлэн үйл ажиллагаа эрхэлж ашигтай ажилласнаар үр шимийг нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчид болон нийт ажилтнууд ногдол ашиг болон цалин урамшуулал хэлбэрээр хүртдэг. Үнэлгээний хорооны дүгнэлтээр 1-т шалгарсан гэх “******* Эко Асфальт” *******-ийн тендерээс татгалзаж, холбогдох захиргааны актуудыг хүчингүй болгосон тохиолдолд хоёрдугаарт үнэлэгдсэн “******* Инженеринг” ******* нь уг тендерт шалгарч, Компанийн тухай хуулийн 3.1-т заасан ашгийн төлөө ажиллах, үйл ажиллагаагаа үр өгөөжтэй эрхлэх, компани болон түүний хувьцаа эзэмшигч, ажилтнууд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бүрэн эрхтэй болох юм.

“******* Инженеринг” *******-д гэрээ байгуулах эрх олгох тухайд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн болон , тоот мэдэгдэлд “******* Инженеринг” *******-ийн тендерээс татгалзсан шалтгаанаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу 2-т эрэмбэлэгдсэн гэсэн байсан. Өөрөөр хэлбэл манай компанийн илгээсэн тендерийн материал нь үнийн хувьд “******* Эко Асфальт”-аас өндөр байснаас бусдаар татгалзах үндэслэл байгаагүй юм. Уг тендерт шалгарсан гэх “******* Эко Асфальт” ******* нь дээр дурдсанчлан төсвөө тооцохдоо бараа материалын тоо хэмжээг хасаж ирүүлсэн байх тул төсвийн хувьд бага тооцоо гарах үндэслэл болсон гэж үзэж байна.

 

Ийнхүү манай компанийн тендер нь тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангаж байгаа тул хамгийн сайн гэж үнэлэгдсэн байх ёстой бөгөөд шаардлага хангаагүй компанийг шалгаруулж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,1-т Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг мөн зөрчиж байна. Нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх эрх бүхий этгээд гомдлыг дутуу болон хянасан, зарим үндэслэлд зориуд тодорхой хариу ирүүлээгүй, гүйцэд хянаж шалгаагүй, ирүүлсэн хариу нь хуульд нийцэхгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60.1 болон 60.2-т заасны дагуу нэхэмжлэлээ шүүхэд гаргасан.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг үндэслэн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай мэдэгдэл болон 2024 оны 11 сарын 12-ны өдрийн , дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт “******* Инженеринг” *******-д Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан Сум/, “ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам”-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж, Үнэлгээний хорооны ЗТХЯ/202401012 дугаартай тендер шалгаруулалтыг эхний удаа үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл мөн тус тендер шалгаруулалтыг дахин үнэлсэн үнэлгээний хорооны зөвлөмж, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчгоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороонд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Үнэлгээний хорооны зөвлөмжүүд болон 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл болон 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн “******* ” *******-ийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Тодруулга авах хууль зүйн үндэслэл Үнэлгээний хороонд байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлнэ” гэж заасан байхад нэхэмжлэгчид сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд гуравдагч этгээдээс Үнэлгээний хороо тодруулга авах хууль зүйн үндэслэл байгаагүй.  Мөн энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй” гэж заасан байдаг.

Монгол Улсын Сангийн яамнаас баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал,  зааврын  7  дугаар  зүйлийн  7.4.1 “Тендерийн  үнийн  арифметик алдааг

 

доор дурдсанаар залруулна гээд нэр төрлийн мөр дэх нийт үнэ нь түүний нэгж үнийг тоо ширхгээр үржүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэгж үнийг үндэслэн түүний мөр дэх нийт үнийг залруулна. Харин нэгж үнийн аравтын орны таслалыг илэрхий алдсан гэж үзвэл тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулна”, 7.4.3-т тоо болон үгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэж тоогоор нь дүгнэж залруулна гэж дээрх нөхцөлүүдэд тодруулга авна гэж Үнэлгээний хороонд эрх олгогдсон байхад өөрт олгогдсон эрхээ давуулан хэрэгжүүлж, зөрүүтэй, дутуу төсөв гаргасан компаниас тодруулга авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс харахад Үнэлгээний хороо тодруулгыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Гуравдагч этгээдээс тодруулгадаа “тендерт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн ганцхан өгүүлбэрийг бичсэн нь үндэслэлтэй эсэх талаар Үнэлгээний хороо хянаж, шалгаж тогтоолгүйгээр уг тодруулгыг үндэслэн дахин үнэлгээ гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Туршлагын шаардлага хангасан эсэх талаар гуравдагч этгээд нь 2 ажлын гэрээг ирүүлсэн байдаг. Нэгдүгээрт дугуйн замын ажлын тендерт “******* ******* *******” ******* ялсан бөгөөд энэ тендерийн ажилд гуравдагч этгээд түншлэлээр оролцсон эсэх, туслан гүйцэтгэгчээр оролцсон эсэх нь тодорхойгүй. Мөн энэхүү дугуйн замын ажлаа 2024 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. Иймд энэ ажлын хувьд 2022, 2023 онд хийж гүйцэтгэсэн байх шаардлагад хамаарахгүй байгаа юм. “******* ******* *******” ******* болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг харахад 1,411,5,800 төгрөг байна. Маргаан бүхий тендерийн хувьд багцын үнийн дүнгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх буюу 4,872,356,879 төгрөгийн 40 хувь нь багадаа 1,9 тэрбум төгрөгийн ажил хийсэн байхыг шаардсан байхад энэ төсөвт өртөгт хүрээгүй байна. “******* ******* *******” ******* болон “******* ” ******* нарын ажил хүлээлцсэн актаас харахад гуравдагч дугуйн замын 78 хувийг хийж гүйцэтгэгдсэн болох нь харагдаж байна. 78 хувийг хийж гүйцэтгэсэн нь 1,1 тэрбум төгрөгийн ажил хийсэн гэж үг бөгөөд энэ нь тендерийн шаардлагад нийцэхгүй байна. Дархан-Уул аймгийн Засаг даргатай байгуулсан багц 4 ажлын гэрээний огноо байхгүй, уг ажлыг гуравдагч этгээд 2023 онд хийж гүйцэтгэсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ ажлыг хүлээлгэн өгсөн хугацаа нь 2024.05.15-2024.07.15-нд хүлээлгэн өгсөн нь харагдаж байх тул 2023 онд хийж гүйцэтгэсэн ажилд хамаарахгүй байна. Ажил гүйцэтгэсэн хугацаагаа нуун дарагдуулахын тулд гэрээний хуудаснуудыг дутуу ирүүлсэн болох нь тодорхой харагдаж байна гэв.

 

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд , , дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, хавтаст хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 576 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай Худалдан авах ажиллагааны газрын зөвлөмж авагдсан байдаг. Засаг дарга болон гуравдагч этгээд компанийн хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлага байгаа. Даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа.

 

 

Шүүх хууль бус эс үйлдэхүй, хууль бус шийдвэр гарсан байвал даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх бүрэн эрх нь байгаа. Үнэлгээний хорооны шийдвэрээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэхэмжлэгч “******* *******” *******-ийг шалгаруулсан үнэлгээ нь хуульд нийцэж байна гэж үзэж байгаа учраас, нэгэнт нэгдүгээрт үнэлэгдсэн үнэлгээ хүчингүй болсон тохиолдолд хоёрдугаарт үнэлэгдсэн компанид гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн олон шаардлага байгаа мэт харагдаж байгаа боловч агуулгаар нь харахад Үнэлгээний хорооны шийдвэр болох хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт байгаа шаардлагуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй.

Иймд хуульд нийцээгүй шийдвэрийг үндэслэн гарсан мэдэгдэл, зөвлөмж, гэрээ хүчингүй болох хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, гэрээ зэргийг хэргийн материалтай танилцах явцдаа мэдэж олж мэдсэн ба энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бүх нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.

 

            3.4.Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулагдаж, хуралдан тендер зарлаж 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тендерийн нээлтээр “ *******, ******* Эко Асфальт” *******, “******* Инженеринг" *******, “Сейф транс” ******* гэх 4 компани үнийн санал ирүүлсэн. Үүнээс тендер шалгаруулалтын ерөнхий шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “Сейф транс" *******-г, “” ******* болон “******* Инженеринг" ******* нарыг өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу татгалзаж, "******* Эко Асфальт” *******-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан.Тус шийдвэрт холбогдуулан "******* Инженеринг" ******* нь Сангийн яаманд гомдол гаргаж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн /8858 дугаар албан бичгээр Үнэлгээний хорооны шийдвэрийг түр түдгэлзүүлсэн. Сангийн яамнаас гомдол хянасан тухай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр “******* ” *******-ийн тендерийн баримт бичгийг хянаж үзээд дараах шийдвэрийг ирүүлсэн.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: Шаардана. 2022,2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх” гэх шаардлагад нийцсэн. Түүнчлэн захиалагч тендер шалгаруулалтын баримт бичиг ижил төстэй ажлыг тухайн ондоо багтаан хийж гүйцэтгэсэн байх шалгуур заагаагүй тул дээрх ажлыг 2023 онд багтаан хийж гүйцэтгэх ёстой байсан атал хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэх гомдол үндэслэлгүй байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ажлын зураг төсвийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулан ирүүлнэ. Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын зураг болон ажлын тоо хэмжээнд үндэслэн төсвийг тооцно” гэж заасны дагуу “******* ” *******-ийг ажлын төсвийг хасаж ирүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

“******* ” ******* тендерт ажлын тоо хэмжээний материалын зардлын тооцооны 32,65-д зааснаас зөрүүтэй байх тул тус компанийн ирүүлсэн тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэх тухай шийдвэр гарсан.Сангийн яамнаас ирүүлсэн дээрх асуудлыг үндэслэн үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин хуралдаж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу “Тодруулга албан бичгийг үндэслээд ******* " *******-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 596 дугаар албан бичгээр гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон тус тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар томилогдсон үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйл “Тендер шалгаруулалтын баримт бичиг"-ийн 11.2 дахь хэсэг, 15 дугаар зүйл "Чадавх болон туршлагын шаардлага тавих үндэслэх", 16 дугаар зүйл "Санхүүгийн чадавхын шаардлага", 17 дугаар зүйл "Техникийн чадавх болон туршлагын шаардлага” зэрэг зүйлүүдэд заасны дагуу тендерийн баримт бичгийг хууль ёсны дагуу боловсруулан, хуулийн 20 дугаар зүйлийн 20 1 дэх хэсэгт заасны дагуу тендер хүлээн авах, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу тендер бэлтгэх 27 дугаар зүйлд заасны дагуу тендер үнэлэх, 28 дугаар зүйлд заасны дагуу захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх ээрэг ажиллагааг хуульд заагдсан хугацааг баримтлан явуулсан.

Мөн Засгийн газрын худалдан авах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субъект болох Сангийн яам нь манай Үнэлгээний хорооны шийдвэрийг хянан үзсэн тухай шийдвэрт манай үнэлгээний хорооны зарим шийдвэрийг үндэслэлтэй болохыг хянаж мөн тус шийдвэртэй холбоотойгоор дахин хэлэлцэх асуудлыг хуульд заасны дагуу хянаад эцсийн шийдвэрээ гаргасан. Иймд үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/, /Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн автозам төсөл арга хэмжээнд дахин тендер сонгон шалгаруулалт явуулах ямар ч үндэслэлгүй учир “******* *******” *******-аас шүүхэд манай газарт холбогдуулан гаргасан илт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

           3.5.Хариуцагч аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлд Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 49.8.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн саналаа худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, 49.8.2-т захиалагчийн энэ  хуулийн  48.2.6,  48.2.7,  48.2.11-д  зааснаас  бусад  үйл  ажиллагааг  хэрэгжүүлэх

боломжтой. Тус хуулийн 48.2.1.худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гээд хуулийн 4.2.1-д “тендер нээх, үнэлгээний хороо байгуулах, түүнийгээ үнэлэх, хянах, хянах явцад тодруулга авах эрх нь үнэлгээний хороонд байгаа.

Процессын хувьд Худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэдэг нь тодруулга авах эрх нь давхар үүссэн байгаад байгаа юм. Хэрэв захиалагчаас тодруулга авбал Үнэлгээний хорооны таван гишүүд доторх асуудал задрах магадлалтай, бид захиалагчаас техникийн тодорхойлолттой холбоотой тодруулгыг авахдаа сонирхогч этгээд гэж тодруулга авдаг ба компанийн нэрийг дарж тодруулга авдаг. “******* ” *******-аас ирүүлсэн тодруулга нь үргэлжилсэн үгийн нэг өгүүлбэр байна гэж тайлбарласан. Үнэлгээний хороо тодруулга авахдаа танай төсөв хоорондоо зөрүүтэй байна, энэ нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулсан. Гуравдагч этгээдээс ирүүлсэн ижил төстэй ажлын туршлагад ирүүлсэн хоёр гэрээнээс багц 4-ийг дүйцүүлэн үнэлсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд тухайн онд гүйцэтгэсэн байх гэсэн шаардлага тавигдаагүй. Зөвхөн 2022, 2023 оны аль нэгэнд нь гүйцэтгэсэн байхыг шаардсан. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгасан гэрээг ирүүлсэн байсан тул уг ажлыг дүйцүүлэн тооцох боломжтой гэж үзсэн гэв.

            3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто замын тендерт оролцсон. Манай компанийн зүгээс тооцоолж оруулсан материалын тоо, хэмжээ зөрүүтэй гомдол ирсний дагуу манайх тухайн төсөл арга хэмжээний хэмжээний гүйцэтгэл болон чанарт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн.

2022, 2023 оны аль нэг жилд тухайн багц төсөвт өртгийн дөчин хувиас багагүй үнийн дүнтэй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангасан байх тухайд 2023 онд хийгдэж дууссан төсөл бөгөөд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор 2024 онд комисс ажиллаж, хүлээн авсан. Энэ төслийн 92 хувь нь 2023 онд бүрэн дууссан төсөл учраас холбогдох баримт бичиг ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэв.

 

3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч зөвлөмж гараагүй, гарахаас өмнө гомдол гаргасан. Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан , , дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг даалгах 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээний хооронд холбогдуулан 2 удаагийн хурлын тэмдэглэл, 2 зөвлөмжийг хүчингүй болгуулах, мөн тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах гээд нийт 9 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлдээ гуравдагч этгээдийг 2022, 2023 ижил төстэй гүйцэтгэсэн ажлын төсөв нь, уг тендерийн төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийг 2022, 2023 онд тендерийн төсөвт өртгийн 40 хувьд хангалттай хүрэх хэмжээний ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байгаа. Зөвхөн дугуйн замын ажил нь 1,400,000,000 төгрөгийн өртөгтэй, энэ нь тендерийн

 

төсөвт өртгийн 40 хувьд хүрэхгүй байна гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч ижил төстэй ажилд тооцуулахаар гуравдагч этгээдийн зүгээс хоёр төрлийн гэрээг санал болгож, техникийн бичиг баримтуудыг хүргүүлсэн.  2022 онд дугуйн замын ажил, 2023 онд мөн яг тендертэй адилхан багц дөрөв гэх хүнсний захын уулзвараас хойд уулзвар хүртэлх замын 2,093,000,000 төгрөгийн өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангахгүй байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын дараагийн үндэслэлээ нийт төсөвт заасан бараа, материалын хэмжээг багасгасан гэх боловч Сангийн яаманд энэ талаар гомдол гаргаж, тодруулга ав гэсний дагуу тодруулга авахад, гуравдагч этгээдийн зүгээс “тендерийн ажилд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн” хариу ирсэн. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасны тодруулга авахаар Үнэлгээний хорооны хурлыг хойшлуулсан ба Сангийн яамнаас ирүүлсэн хариуг үндэслэж, Үнэлгээний хороо дахин хуралдаж, “сөргөөр нөлөөлөхгүй” гэдэг агуулгаар өмнөх шийдвэрээ хэвээр баталж шийдвэрлэсэн нь процессын ямар нэгэн зөрчилгүй явагдсан. Хэдийгээр гуравдагч этгээдийг зөрүүтэй мэдээлэл оруулсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материалын зардлууд мөн дутуу буюу 2, 23, 26 дээрх нь зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Нийт төсөв өртөг нь тендерийн төсвийн хөрөнгөөс хэтрээгүй бол дотор нь өөрчлөлт хийх боломжтой байдаг. Жишээ нь өөрийн техникээр ажил гүйцэтгэх, түрээсийн техник ашиглан гүйцэтгэх хоёроос ялгаа гарна. Харин нийт тендерийн төсөвт өртгөөс илүү гараагүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс мөн гуравдагч этгээдийг дутуу гэрээ ирүүлсэн тухай тайлбарлах ба хавтаст хэрэгт авагдсан гэрээ дутуу ирсэн байгаа нь техникийн шинжтэй алдаа бөгөөд хуудас дутуу байсан учраас тендерт шалгаруулах үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй юм.

Дугуйн замын ажил нь ижил төстэй ажилд хамаарах эсэх тухайд энэ нь авто замын ажилтай яг адилхан , бетон, элс, хайрга гэх мэт материал, техник бүгд адилхан орно. Ганц ялгаа нь даацын болон даацын биш гэдэг нь юм. Ийм ганцхан ялгаатай учраас үүнийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжтой, энэ талаар Үнэлгээний хороо өөрт хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд зөв дүгнэж, шийдвэрээ гаргасан. Мөн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэсэн ажлыг тооцох эсэх талаар тендерийн баримт бичигт тусгайлан шаардлага тавигдаагүй. Энэ талаар Сангийн яамнаас нэхэмжлэгчийн гомдлыг хянаад мөн заавал үндсэн гүйцэтгэгч байх шаардлага тавигдаагүй, ижил төрлийн ажлын туршлагатай байхыг шаардсан гэдгийг дурдсан.

Нэхэмжлэгчийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль зүйн хувьд гуравдагч этгээдийг шалгаруулсан нь хууль бус гэж үзсэн ч гэсэн хоёрт эрэмбэлэгдсэн компанитай шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. Харин хуульд зааснаар зөвхөн тендерт шалгарсан компани гэрээ байгуулахаас татгалзсан эсхүл тендерийн баталгааг ирүүлээгүй гэх үндэслэлээр хоёрдугаарт эрэмбэлэгдсэн компанитай гэрээ байгуулахаар зохицуулсан.

Бусад бүх тохиолдолд үнэлгээ дахин эхнээсээ процессын дагуу явагдах ёстой. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын маргасан асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэгч “******* *******” *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “манай компанийн тендер нь тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангаж байгаа тул хамгийн сайн гэж үнэлэгдсэн байх ёстой бөгөөд ******* Эко Асфальт” ******* нь тендерт хавсаргах материалаа дутуу ирүүлсэн, туршлагын шаардлага хангаагүй бичиг баримтуудыг ирүүлсэн, туслан гүйцэтгэгчээр ажилласан ажлын гүйцэтгэлээ Захиалагчийн хувьд хийж гүйцэтгэсэн ажил мэт тусгасан, ажлын төсвийг тооцохдоо тоо хэмжээг хасаж ирүүлсэн зэрэг алдаа, зөрчил гаргасан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.4.1-т энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.4.-т тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх шаардлагуудыг тус тус хангаагүй байх тул мөн хуулийн 26.10-т заасны дагуу захиалагч нь “******* Эко Асфальт” *******-ийн тендерээс татгалзах нь зүйтэй байсан ба шаардлага хангаагүй компанийг шалгаруулж байгаа нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг зөрчсөн” гэж,

 хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарын үндэслэлээ “Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргаж, тендерийн баримт бичгийг хянаж үзээд “******* ” *******-ийг ТШЗ-19.1-д заасан шаардлагыг хангасан, харин тус компани тендерт ажлын тоо хэмжээний материалын зардлын тооцооны 32. 65-т зааснаас зөрүүтэй байх тул тус компанийн ирүүлсэн төсөв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан шалган үзэх шийдвэр гарснаар компаниас тодруулга авч тендерийн төсөвт зааснаар хийж тухайн төслийг чанартай хийж гүйцэтгэнэ гэсэн тайлбар болон хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул “******* ” *******-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй” гэж,

 гуравдагч этгээдээс “үнэлгээний хороо нь төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хэнээс ч хараат бусаар зөвхөн тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хууль журмыг чанд баримтлан эцсийн шийдвэрээ олонхын саналыг үндэслэн гаргасан, худалдан авах ажиллагааны газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүргийг орон нутагт  явуулах,  Сангийн  яам  нь  үнэлгээний  хорооны  шийдвэрийг  дэмжсэн  ба

 

 

үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, харин “******* *******” ******* нь шүүхийн шийдвэрээр төлбөртэй гэсэн тодорхойлолтыг шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн байхад татгалзаагүй нь үндэслэлгүй” гэж  тус тус тайлбарлан маргасан.

            2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна,               45.2-т Энэ хуулийн 45.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална гэж тус тус заасан ба Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 409 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/451 дүгээр захирамжаас үзвэл тус Засаг дарга нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих ХҮ.1.1.37, Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг орон нутагт шилжүүлэн авсан болохоо тодорхойлсон байгаа тул энэхүү төслийн захиалагч нь эрх шилжүүлж авсан Дархан-Уул аймгийн Засаг дарга байна.

Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ шинэ хуучин дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам (Дархан сум)  төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг; 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална” гэж тус тус заасны дагуу захиалагч буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан  Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийг үндэслэн Үнэлгээний хороо өгөгдлийн хүснэгтийг боловсруулж, захиалагчаар батлуулжээ.

 

          3.Үнэлгээний хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ны  өдрийн хуралдаанаар  тендер шалгаруулалтын нэр XҮ.1.1.37,  аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас- Хабитат чиглэлийн авто зам, Төслийн код УТ2402804352,  ЗТХЯ/202401012 дугаар бүхий тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэж тогтоосон боловч ******* *******-аас тендер шалгаруулалтын баримт бичигт гомдол гаргаж, Монополын эсрэг газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1680 дугаар албан  бичигт “... тендерийн  баримт  бичгийн  ТШЗ 19.1-д  холбогдох  өөрчлөлт

 

 

оруулах” талаар дурдсанаар аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгт дэх ТШЗ 19.1-д өөрчлөлт оруулсан” тухайгаа Монополын эсрэг газарт мэдэгджээ.

          Энэхүү Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/ төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад “” *******, “******* *******” *******, “Сейф транс” *******, “******* ” *******-иуд үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд хариуцагч тендерийн үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗТХЯ/202401012 дугаартай  ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралдаанаар “******* ” *******-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэн, 02 дугаар тэмдэглэлийг үйлдсэн байх бөгөөд  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 519 дүгээр албан бичгээр гуравдагч этгээд “******* ” *******-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, нэхэмжлэгч “******* ******* *******-д  мөн өдрийн дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-т эрэмблэгдсэн болно гэх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

         

            4.Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар, гомдлыг хянан үзэж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр “ ...”******* " ******* тендерт ажлын тоо хэмжээний материалын зардлын тооцооны 32, 65-д зааснаас зөрүүтэй байх тул тус компанийн ирүүлсэн төсөв тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг нягтлан үзэж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” талаар мэдэгдсэн байна.

Хариуцагч  Үнэлгээний хороо  нь  дахин 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж дугаар шийдвэрээр “... сонгон шалгаруулалтад гомдол гаран хянагдсаны дагуу үнийн санал “******* ” *******-аас тодруулга авахаар шийдвэрлэж, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 574 дугаар тодруулга авах тухай албан бичгийг гуравдагч этгээд ******* *******-д хүргүүлснээр, гуравдагч этгээдээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 197 дугаар албан бичгээр “тендерт манай тооцож оруулсан тоо хэмжээ тендерийн тоо хэмжээтэй зөрүүтэй байгаа нь тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэл болон чанарт сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд бид тендерийн төсөвт зааснаар хийж тухайн төслийг чанартай хийж гүйцэтгэх болно” гэсэн хариуг тус тус хүргүүлсэн, улмаар хариуцагч Үнэлгээний хороо нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин хуралдаж дугаар хуралдааны тэмдэглэлээр “... үнийн санал ирүүлсэн “******* ” *******-ийг тендер шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгожээ.

 

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 25 дугаар зүйлийн  25.1-д “Захиалагч  тендерийн  тодорхойгүй,  эсхүл  зөрчилдөөнтэй  асуудлаар  тодруулга

 

 

авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэжээ.

Хуулийн энэ заалт нь тендерт ирүүлсэн материал нь тодорхойгүй, зөрчилдөөнтэй бөгөөд энийг тодруулж авах нь тендер шалгаруулалтын тэгш байдал, шударга ёсыг алдагдуулахгүй байхаар бол тодруулга авч болох заалт болохоос, энэ тохиолдолд захиалагчаас тогтоосон элс хайрганы найрлага, усанд тавигдах шаардлагыг илтэд зөрүүлж ирүүлсэн шаардлагыг төсөл арга хэмжээний гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх, эсэхийг гуравдагч этгээдээс асуусан нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, захиалагч өөрөө материалын стандарт найрлагыг тогтоочихоод тендерт оролцогч ******* *******-д хандаж, танай ирүүлсэн материалын орц найрлага нь  энэ ажилд нөлөөлөх эсэхийг  асууж, тус компани нь чанартай хийж гүйцэтгэж чадах талаар бичгээр илэрхийлснээр тендерийн ялагч гэж үзэж  байгаа нь хуульд нийцэхгүй болно.

6.Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-т заасан Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага “шаардана”, 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх  гэх шаардлагыг тавьсан байх бөгөөд ******* *******-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээллийг тендерт ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн төвийн доторх авто замын шинэчлэлт, засварын ажлын хугацаа сунгасан гэрээ, 2024 оны 05 сарын 30-ны өдрийн авто замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн ЗТХЯ/202212001 дугаар акт, дүгнэлт, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5-10/1501 дугаар албан бичиг зэргээс үзэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэл, засварын ажлыг 2024 онд хийж дуусгасан, дугуй болон явган хүний замын 1,411,4,800 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгэснийг тооцож, шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Авто замын тухай хуулийн 4.1-д "авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг;, 4.1.11-д замын байгууламж" гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг” гэж тодорхойлсон байна.

Эндээс үзвэл авто зам, замын байгууламж гэдэг нь хууль зүйн тусдаа ойлголт байгаа бөгөөд захиалагчаас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага гэдэгт “дугуйн болон явган хүний зам” тавьсан туршлагыг авто зам тавьсан туршлагатай ижилтгэж  ******* *******-ийн ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт  унадаг дугуй болон явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг оруулж тооцон, тус компанийн туршлагын чадавхийг  шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн ******* *******-аас аймгийн төвийн доторх авто замын

шинэчлэлт,  засварын  ажлын  гэрээ  / Багц-4 /-г  ирүүлсэн боловч тухайн “гэрээний

ерөнхий нөхцөл”-ийн 9.9.4 дэх заалтаас 16.4 дэх заалтад холбогдох хэсэг байхгүй, дутуу гэрээ илгээгдсэнийг нягтлан шалгахгүйгээр  шийдвэрлэсэн нь хуулийн 5 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны зарчимтай нийцээгүй байна.

 

7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн  “Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийн бичвэрийн эхний хэсэгт “хурлыг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр... зохион байгуулагдсан” гэж бичигдсэнээс үзэхэд  тендерийг 5 сараас эхлэн явуулсан байна”, аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь хуульд заагаагүй эрх хэмжээг эдэлж шийдвэр гаргасан” гэж маргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тендер шалгаруулалт 5 сард явагдаагүй гэдэг нь бодит байдалд тодорхой байгаа боловч хариуцагч энийг няцаагаагүй учраас техникийн алдаа гаргасан буруутай гэж үзсэн.

Гэтэл мөн тэмдэглэлийн сонссон нь хэсэгт “...тендерийн нээлтийг товлосон хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн.. гэж тэмдэглэгдсэн байдлаас үзвэл тухайн хуралдааны огноо зөрүүтэй, тус үнэлгээний хороо нь бодит байдлаар хуралдаж шийдвэр гаргасан нь эсэх нь эргэлзээтэй, үнэлгээний хорооны гишүүд нь энэ шийдвэр, тэмдэглэлтэйгээ танилцаж, гарын үсэг зурж баталгаажсан эсэх нь тодорхойгүй, хэлэлцэгдсэн асуудалд хууль ёсны дүгнэлт хийсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй, өөр өөр тэмдэглэлээс хуулбарлаж бичсэн нь ойлгомжгүй байх тул  Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д “худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж энэ хуулийн 45.6-д заасан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулна” гэж заасны дагуу захиалагчийн эрх шилжүүлж авсан Дархан-Уул аймгийн Засаг даргын өмнөөс тендерийг  зохион байгуулах үүрэг нь тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт байгаа болно.

Иймд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүргийнхээ дагуу сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулах эрх олгож байгааг захиалагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхийн шийдвэрээр төлбөртэй гэсэн тодорхойлолтыг шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн байхад татгалзаагүй, тендерийн шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэж маргасан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтод /дагалдах баримтын 1 дэх хавтаст материалын 34 дүгээр тал/  “улсын бүртгэлийн ******* регистрийн дугаартай нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй” гэж бичигдсэнээс үзвэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” нь Үнэлгээний хорооны чиг үүрэг байхаар заажээ.

Үнэлгээний хороо нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн буюу хуралдааны  3 дугаар шийдвэрээрээ тендерт үнэлгээ хийж,  ялагчийг тодруулсан байгаа ба энэ тухайгаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр захиалагч Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж,  харин аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр албан бичгээр ******* *******-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, мөн өдрийн дугаар албан бичгээр ******* ******* *******-д ...эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн болно гэсэн мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү Үнэлгээний хорооноос зөвлөмжөө захиалагчид хүргүүлээгүй байхад захиалагч Худалдан авах ажиллагааны газар нь  2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тендерийн ялагчтай гэрээ байгуулах эрх олгосон үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримтаар няцаагаагүй, Захиалагч нь Үнэлгээний хорооноос зөвлөмж ирээгүй байхад гуравдагч этгээдэд урьдчилан гэрээ байгуулах эрх олгосон гэж үзэх үндэслэл болох учраас захиалагчийг хууль бус ажиллагаа явуулсан гэж дүгнэв.

 

9.Түүнчлэн Нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч захиалагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”,  мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 57.7-д “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргад  хандан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тендер шалгаруулалттай холбоотойгоор гомдол гаргасныг хүлээн авч,тус Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1-10/700 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.7 дахь заалт болох “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэр гарснаас хойш гомдол хүлээн авахгүй” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэх үндэслэлээр гомдлыг хянахаас татгалзсан байна.

Дээр тогтоогдсноор захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй байхад захиалагч гэрээ байгуулах эрх олгосон хууль бус болох нь нотлогдсон ба нэгэнт хууль бусаар гэрээ байгуулах эрх олгосон энэ үйл баримтаа  үндэслэл болгож, гомдлыг хянан үзэхээс татгалзсан нь мөн хууль бус гэж үзэх үндэслэл болно.

Нэгэнт үнэлгээний хорооны шийдвэр болон хариуцагчийн  буруутай үйл ажиллагаа нь тогтоогдсон тул захиалагч  Дархан-Уул аймгийн Засаг дарга гуравдагч этгээд ******* *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №УТ2402804312 дугаартай Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2  дугаар  үе  шат / Дархан-Уул,  Дархан сум / төсөл  арга хэмжээний Шинэ

 

хуучин дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам ажлын гэрээг хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.   

            Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1-т энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.9-т Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэснийг зөрчиж, тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзэх боломжгүй ******* *******-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлсэн хариуцагч үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар хурлын тэмдэглэл,  11 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр зөвлөмж, Дархан-Уул аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаар,  мөн 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр, дугаартай мэдэгдэлүүд болон захиалагч, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ зэрэг нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч ******* ******* *******-ийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;, 50.2.3-т захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг Үнэлгээний хороонд хуулиар олгосон тул захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын сонгох эрх хэмжээнд шүүх халдах боломжгүй тул нэхэмжлэгч ******* ******* *******-ийн гаргасан аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто зам-ын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх ийнхүү эрх хэмжээгүй асуудлаар даалгасан шийдвэр гаргахгүй гэж дүгнэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэхээр үүсэх үр дагаврыг тогтоож өгөх шаардлагатай гэж үзсэн учраас хариуцагчийг “******* *******” *******-ийн болон “******* ” *******-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийж, шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 50 дугаар зүйлийн 50.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” *******-ийн Дархан-Уул аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ төсөл арга хэмжээний  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Аймгийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж “ ЗТХЯ/202401012  дугаар  бүхий  тендерийн  үнэлгээний  хорооны  2024  оны  10

 

дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар хурлын тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дугаар,  2024 оны 11 сарын 12-ны өдрийн , дугаартай мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Аймгийн Засаг дарга, “******* ” ******* нарын хооронд байгуулагдсан аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан сум/ Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто зам ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох ******* ******* *******-д аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат Шинэ хуучин дарханыг холбосон авто замаас Хабитат чиглэлийн авто замын гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгнөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.НАРАНТУЯА