Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00537

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00537

 

 

 

 

 

 

 

 

 

                                     О.Анэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00036 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ахариуцагч Б-УААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.А нь Б-УААТҮГ-т 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс спорт хариуцсан арга зүйч, харуулаар, 2008 оноос ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчноор ажиллаж байгаад захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/120 дугаартай тушаалаар ажлаасаа халагдсан.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр даргын зөвлөлийн хурлаар оруулж олон нийтийн ажилд оролцоогүй, ажилчдын сэтгэл санааг өөрчилж бусдыг турхирдаг, архи ууж ажил тасалсан гэсэн асуудлыг ярьж, ажлаас халах шийдвэр гаргасан. Ажил олгогчийн уг тушаалд заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд согтуугаар сэлгүүцэн бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж орондоо хүн ажиллуулсан зөрчлүүдийг гаргаагүй. 2020 оны 10 дугаар сард Б-УААТҮГ-аас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж төв талбай дээр арга хэмжээ болсон. Арга хэмжээний үеэр байгууллагын зарим ажилчид шагнал урамшил авч баярлаж байх үед жаахан архи уусан. Тухайн өдөр орой нь ажилд гарах ээлжтэй байсан учир чөлөө авах зорилгоор байгууллагын оффис руу очиж хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Н, ерөнхий инженер Н.Минженер Т.Унартай уулзсан. Т.Уинженертэй КНС-4 дээр уулзахад  “Оргилсайханыг улираагаад гаргачихъя, нэг гарааных нь мөнгийг цалингаа буухаар өгөөрэй гэж хэлсэн. Олон нийтийн ажилд оролцдог. 10 дугаар сарын 25-ны өдөр байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн ажилд оролцоогүй, орой 16 цагт ажилтай байсан учраас очиж ажиллаагүй нь үнэн. Тухайн ажил миний үүрэгт ажил биш, өөр компанийн ажлыг манайх өмнөөс нь хийгээд байгаа, энэ бол ажлаас халах шалтаг биш. 10 дугаар сарын 09-ний өдөр захиргаанаас чөлөө чөлөө авахаар очихдоо халамцуу байсан нь үнэн боловч бусдыг өдөөж зөрчил гаргасан асуудал байхгүй. Тэр өдөр 16 цагаас ажилд гарах байсан нь үнэн, байгууллагын ажилчид шагнал аваад шагналаа тэмдэглээд архи уусан, тиймээс ажилдаа гарах боломжгүй болоод байгууллага дээр архи уусан үедээ чөлөө авах гээд очсон нь үнэн. Архи уугаад ажилдаа гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Архи уусан үедээ ажилд гарвал миний өөрийн болоод байгууллагын эрх ашигт муугаар нөлөөлнө. Иймд Б-УААТҮГ-ын ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: О.А 2019 оноос эхэлж байгууллагаас зохион байгуулсан аливаа арга хэмжээ, зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, ажлын цагаар ажлын байранд архи уудаг, байгууллагын удирдлага болон дээд шатны албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, ажлын цагаар такси үйлчилгээнд явах зэрэг зөрчил гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар О.Агаргасан зөрчил, хөдөлмөрийн гэрээний ажил үүргийн биелэлт зэргийг авч хэлэлцэн түүний ажлын байранд архи ууж, удирдах албан тушаалтны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй сахилгын зөрчилд сануулах шийтгэл ногдуулж, дахин уг зөрчлүүдийг гаргахгүй байхыг анхааруулсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгууллагаас зохион байгуулсан Хэрэглэгчээ сонсоё нээлттэй хаалганы үеэр өөрийн хуваарьт ажлын өдөр ажлын байранд согтуу ирж,   ээлжинд гараагүй, дур мэдэн өөр хүн ажиллуулж, ажлын цагаар архи уусан зөрчил гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн олон нийтийн ажилд оролцоогүй, байгууллагаас дуудсан цагт ирээгүй зэрэг зөрчил гаргасан.  О.Агаргасан дээрх зөрчил нь Багануур Ус ААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4.3-т албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, бусдыг өдөөх, 4.4.8-д удирдлагын зүй ёсны шаардлагыг үл тоомсорлох, 5.1.13-т ...ажилтан албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэж, ажилдаа болон албаны зориулалт бүхий байр, талбай, үйлдвэрийн хашаанд согтуу ирэх, ажил орхин гарах, ажлаас хоцрох зэрэг зөрчил гаргахгүй байх үүрэгтэй, 6.4-т ээлжийн ажилтай ажилтнуудын ажлын графикийг дэд захирал батлана, баталсан графикаар ажилтнууд ажиллах бөгөөд ээлжийн графикийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно, Хөдөлмөрийн гэрээний 4 ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагт албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах зүйл хэрэглэсэн, 5 албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, бусдыг өдөөх зэргээр хэв журмын зөрчил гаргасан, 11-д удирдлагын ёс зүйн шаардлагыг үл тоомсорлох зэргээр хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Иймээс байгууллагын захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хамгийн гол нь тэр өдөр 16 цагаас ажилтай гэдгээ мэдсээр байж архи уусан, ажилдаа гараагүй, албан ёсоор чөлөө аваагүй, ажлын байранд согтуугаар очсон зөрчил гаргасан. О.Аажлын объект нь онцгой объектод хамаардаг, 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн ажилд оролцоогүй гэсэн ганц үндэслэлээр ажлаас халаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан О.А-г Б-УААТҮГ-т холбогдуулан гаргасан Ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэж баталгаажуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. О.А нь нээлттэй хаалганы өдөр байгууллагынхантайгаа авсан шагналыг нь тэмдэглэж архи уусан. Мөн нуруугаар нь өвдсөн учир ажилд гарах боломжгүй талаар хэлж чөлөө хүсэхээр байгууллагын төв оффист очиж эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж хүсэлтээ хэлэхэд хүний нөөцийн менежер, ерөнхий инженер нар хэсгийн инженертэйгээ уулзахыг зөвлөсөн. Чөлөө авахаар инженер Т.Угтахбаяртай уулзах гэж КНС-4 дээр очсон. Харин өөрийн ажлын байр болох Цэвэрлэх байгууламж дээр очоогүй. Төв оффис, КНС-4 буюу бохир ус шахах станц, цэвэрлэх байгууламж нь хоорондоо хэдэн километрийн зайтай тусдаа оршдог объектууд юм. О.А тухайн өдөр ажилдаа ирээгүй болохыг  Т.Угтахбаяр, Н.Онар гэрчилнэ. Мөн Ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргээ гүйцэтгэдэг газар буюу ажлын байр нь цэвэрлэх байгууламж юм.  Гэтэл шүүх “... О.А нь ... ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх зөрчлүүдийг гаргасан нь хөдөлмөрийн харилцааг зогсоох үндэслэл болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь тушаал хуулийн үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

Хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д заасан үүргийн биелэлт хангалтгүй гэх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нотлогдоогүй бөгөөд тодорхой бус асуудал байсан. “... ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж орондоо хүн ажиллуулсан” гэдэг нь О.Ат хамааралгүй. Ээлжийн цагийн хуваарийг инженер Т.Уөөрчилж, О.Аоронд Н.О гаргасныг Т.Угэрчилнэ. О.А нь ажлын байрандаа согтуу очоогүй, бусдыг өдөөх хэв журмын зөрчлийг нэг удаа, дахин давтан гаргаагүй.

Ажил үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан гэх үндэслэл нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад шүүх ажил олгогчийн тушаалыг үндэслэлтэй, ажлаас чөлөөлсөн нь зөв гэж дүгнэсэн нь хууль бус. Шүүхийн шийдвэрт “... нээлттэй хаалганы өдөрлөг дээр болон ажлын байранд согтуу ирсэн, архи ууж хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан” гэж хариуцагч байгууллага тайлбарласан мэтээр андуу ташаа зүйл бичигдсэн. Мөн инженер Т.Уөөрөө зөвшөөрч, О.Аийг ажлаас чөлөөлсөн атлаа чөлөөний хуудас бичиж өгөөгүй нэхэмжлэгчийн буруу биш. Чөлөөний хуудас бичүүлээгүй учир чөлөө авснаар тооцохгүй гэж үзэж байгаа бол 1 өдрийн ажил тасалсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.13-т зааснаар 2 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан тохиолдолд л ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулна. О.Ануруу өвдөж байсан, мөн архи хэрэглэсэн учир чөлөө авах зорилгоор нэг удаа л төв оффис болон КНС-4 дээр халамцуу очиж чөлөө авах хүсэлтээ хэлж ярьсан. Ингэхдээ хэн нэгнийг өдөөсөн, хэв журмын зөрчил гаргаагүй. Шүүхийн шийдвэрт “түүний гаргасан дээрх зөрчил нь ... тайлбарууд, зөрчлийн талаарх мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажилтны сахилгын шийтгэлийн тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна" гэж уг баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэсэн. Зөрчил гаргасан ажилтны талаарх мэдээлэл буюу “зөрчлийн талаарх мэдээлэл” гэх баримтыг инженер Т.Уүйлдсэн бөгөөд тэрээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө баримтын дээд талын хэсэг буюу “3өрчлийн тухай” гэх бичвэрээс доош 6 мөрийн бичвэр нь өөрийнх нь бичиг болох тухай, мөн “Зөрчлийн талаар ажилтны өгсөн тайлбар” гэсэн догол мөрнөөс доош бичсэн бичвэр хэсэгт “операторч О.А" гэж бичигдсэн бичвэр нь Ан өөрийнх нь гарын үсэг биш гэж, бусад гараар бичсэн бичвэр нь Т.Угтахбаярын өөрийнх нь бичвэр биш гэж хэлсэн байдаг. Мөн А.К нь уг баримтад бичигдсэн “Зөрчлийн талаар ажилтны өгсөн тайлбар” гэсэн догол мөрнөөс доош бичсэн бичвэр хэсгийг хариуцагч байгууллагын ажилтнууд өөрсдөө бичсэн, О.Агарын үсэг болон гараар бичсэн бичиг биш гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарласан. Иймд энэ баримт нь Т.Угтахбаярын гарын үсэг зурсан, гараар бичсэн 6 мөр бичвэр бүхий баримт дээр өөр этгээд “О.Аээс өгсөн тайлбар” гэх мэтээр дур мэдэн нэмж бичсэн хуурамч баримт гэдэг нь тогтоогдсон учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Б-УААТҮГ-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэг гэх баримт мөн худал, зохиомол баримт. Уг хурлын тэмдэглэл дээр инженер Т.Унь нэхэмжлэгч О.Атухай ярихдаа “... цэвэрлэгээний үзүүлэлт муудаж байгаа” зэрэг зүйл хэлсэн мэтээр бичигдсэн байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Кадирбек гэрч Т.Угтахбаяраас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурал дээр ярьсан зүйлийнх нь талаар асуухад “... шинжилгээний үзүүлэлт муу гэж хэлээгүй ..., ажил тасалсан гэж оруулж өгсөн” гэж хурал дээр хэлсэн зүйлийнхээ талаар мэдүүлдэг. Уг тэмдэглэлийг үнэн бодитой бичигдсэн эсэхийг тодруулах зорилгоор хариуцагчаас хурлын бичлэгийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч “бичлэг устсан” гэх үндэслэлээр гаргаж өгөөгүй. А.Кадирбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа хурлын бичлэгтэй Сиди-г нотлох баримтаар гарган өгч байгаа талаар дурдсан байдаг. Тэмдэглэлд хуралд оролцсон хүмүүсийн яриагүй зүйлийг нэмж бичсэн учир сиди бичлэгийг өгөөгүй гэж ойлгож байна. Уг тэмдэглэл нь хуралд оролцсон хэсгийн инженер Т.Ун мэдүүлгээр худал зүйл бичигдсэн, зохиомол, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт гэдэг нь тогтоогдож байхад шүүх ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэсэн. Шүүх дээрх баримтуудыг хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль бус. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Б-УААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

               

Хариуцагч Б-УААТҮГ-ын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар тус байгууллагад ус цэвэрлэх төхөөрөмжийн операторчоор ажиллаж байсан нэхэмжлэгч О.Аийг хөдөлмөрийн гэрээний 2.1.1-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 5.2.5-д заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байранд согтуугаар сэлгүүцэн бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж өөр хүн ажиллуулсан зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.3, 6.4, 12.1 дэх хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх4/

Талууд хөдөлмөрийн гэрээний 5.2, хөдөлмөрийн дотоод журмын 4.4 дэх хэсэгт тухайлан заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тохиролцсон байна./хх25-33/

 

Нэхэмжлэгч О.А нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 00 цагаас ээлжинд гарах хуваарьтай байсан боловч энэ өдөр ажил олгогчоос Төв талбайд зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр архи ууж улмаар ажлаас чөлөө авахаар Б-УОНӨААТҮГ-ын төв конторт согтуурсан байдалтай очиж хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Н, ерөнхий инженер н.Мтэй, КНС-4 буюу бохир ус шахах станцад инженер Т.У уулзсан, ажил олгогч нь ажилтныхаа архи ууж, согтуурсан байдлыг харгалзан оронд нь Н.О ээлжинд гаргасан үйл баримт зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

 Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Т.У“нээлттэй хаалганы өдөрлөгтэй өдөр Азбилэг согтуу ирж чөлөө өгөөч гэсэн учраас дараагийн хүнийг ээлжинд гаргасан, архи уусан хүнийг ажилд гаргаж болохгүй, дараагийн ээлжинд улираана гэж хэлээд ажилд гаргаагүй, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол ээлжийн графикийг дээд шатны удирдлагууд өөрчилдөг ...” гэж, гэрч Н.О“2020.10.09-ний өдөр цэвэрлэх байгууламж дээр ажилласан, инженер Угтахбаяр ажилла гэж утсаар ярьсан” гэх, гэрч н.Батлхагвын “2020.10.09-ний өдөр А конторт очихдоо халамцуу байсан ...” гэж, гэрч Ч.Н “... 2020.10.09-ний өдөр О.А конторт ирэхдээ архи үнэртүүлчихсэн согтуу байсан, нуруу өвдөөд байгаа учраас ажилд гарч чадахгүй чөлөө өгөөч гэсэн, би чөлөө олгодог хүн биш гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн байна. /хх66-73, 92-93/ Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болно. 

Хэргийн 25-30 дугаар талд авагдсан хариуцагч Б-УОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.2-т “ажлын байранд, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах зүйлс хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтныг тухайн өдөр ажиллуулахгүй бөгөөд тухайн өдрийн ажил тасалсанд тооцно”, 4.4.3-т “... албан үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх, бусдыг өдөөх зэргээр хэв журмын зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус зохицуулсан байна. Тэрээр талууд  хөдөлмөрийн гэрээний 5.2.5-д заасан ажил үүргээ гүйцэтгээгүй ч ажлын байранд согтуугаар сэлгүүцэх, архи уух, хөлчүүрхэх, бусдыг өдөөх хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

            Нэхэмжлэгчийн “архи уусан үедээ ажлын байран дээр очоогүй, миний ажил үүрэг гүйцэтгэх газар бол цэвэрлэх байгууламж” гэх татгалзал үндэслэлгүй. Ажил үүргээ гүйцэтгэх газар хаана байхаас үл шалтгаалан хариуцагч байгууллагын төв оффис, түүний салбар нэгж болох КНС-4 буюу бохир ус шахах станц нь ажилтны хувьд ажлын байр нь болно. Энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй.

Хөдөлмөрийн дотоод журмын 7.8-д .., ажилтанд хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлага гарсан, .., үед ажилтны хүсэлтээр 2 хүртэл өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар, 3 ба түүнээс дээш өдрийн чөлөөг захирлын тушаалаар олгохоор заасан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлыг ажлаас чөлөө авах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.   

Нэхэмжлэгч Б-УОНӨААТҮГ-ын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зөрчлийн талаарх мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай хурлын тэмдэглэлд зарим үйл баримт зөрүүтэй тусгагдсан, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч тал дур мэдэн элдэв зүйл бичиж хуурамч баримт бүрдүүлсэн, тухайн баримтуудыг анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь өөр бусад баримтуудаар хангалттай тогтоогдсон. Тодруулбал нэхэмжлэгч ээлжинд гарах хуваарьт өдрөө архи ууж согтуурсан, ажлаас чөлөө авахаар ажил олгогчийн төв оффис, салбар нэгж болох КНС-4 буюу бохир ус шахах станцад очиж нэр бүхий ажилтнуудтай уулзсан үйлдэл  нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил мөн.  

Ажил олгогч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар ажлын байрандаа архи ууж, удирдах ажилтнуудын зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчид үндсэн цалинг нь 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. /хх34/

Харин тушаалд дурьдсан согтуугаар бусдыг өдөөх хэв журмын зөрчил дахин гаргасан, ээлжийн цагийн хуваарийг дур мэдэн өөрчилж өөр хүн ажиллуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдоогүй байна. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2021/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА

                                                    ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                А.МӨНХЗУЛ