| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03888/И |
| Дугаар | 197/ШШ2025/02960 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02960
2025 03 21 197/ШШ2025/02960
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,871,647.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сраын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Э.. гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас миний бие М банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу сар бүр үндсэн зээлийг хүүгийн хамтаар төлж хохирч байна. Иймд хариуцагч Э..гаас зээлийн гэрээний үлдэгдэл болох 5,945,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2,972,500 төгрөг, М банкны зээлийн хүүд төлсөн дүн болох 2,954,147.47 төгрөг, нийт 11,871,647.47 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч М.. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Э..гийн эсрэг 11,871,647.47 төгрөгийн хэмжээтэй нэхэмжлэл гаргасан болно. Харилцан тохиролцсоны үр дүнд нэхэмжлэлийн дүнг 10,000,000 төгрөг болгох хүсэлтэй байна гэжээ.
3. Хариуцагч Э.. шүүхэд гаргасан тайлбартаа: ...М..ын нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.. нь хариуцагч Э..д холбогдуулан гэрээний үүрэгт 11,871,647.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,871,647.47 төгрөгийн 1,871,647.47 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М..ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э..д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,871,647.47 төгрөгийн 1,871,647.47 төгрөгөөс татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,896.36 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 87,475 төгрөгийг улсын төсвөөс, 87,475 төгрөгийг хариуцагч Э..гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН