Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02731

 

 

 

 

 

 

2025 03 19 197/ШШ2025/02731

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У -т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Монгол Цэргийн музейн тохижилтод шатны бариул хийх ажлаар Х..гэгч этгээдтэй гэрээ хийж, 2,200,000 төгрөгөөр тохиролцон урьдчилгаанд 1,000,000 төгрөг хийж хамтран ажиллах байсан. Ж.Ганхүүгийн дансаар Худалдаа хөгжлийн банкны Х.Ууганбаатарын дансанд шилжүүлсэн бөгөөд 2 хоногийн дотор хийх гэрээтэй урьдчилгаа төлбөрийн мөнгөө шилжүүлсэн боловч утсаа авалгүй эсвэл салгаж ор сураггүй алга болсон. Иймд дээрх этгээдээс 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х..шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Л..оос 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг авсан үнэн болно. Миний бие 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.. нь хариуцагч Х.Ууганбаатарт холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х..нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л..ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ууганбаатарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 14,275 төгрөгийг улсын төсвөөс, 14,275 төгрөгийг хариуцагч Х.Ууганбаатараас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН