Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/02631

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 197/ШШ2025/02631

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,695,104.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Талуудын хооронд байгуулсан МА-272757 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-61881 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,964,241.44 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 694,843.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 15,019.60 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, бүгд 4,695,104.31 төгрөгийг Ц.Энхцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох 4,695,104.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие төлж барагдуулна, маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.. холбогдуулан 4,695,104.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,695,104.31 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 4,695,104.31 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,071.67 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 45,035.8 төгрөгийг улсын төсвөөс, 45,035.8 төгрөгийг хариуцагч Ц.Энхцэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН