Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02548

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14 197/ШШ2025/02548

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 2023.03.24-ний өдөр Б.Билгүүний хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 3 хувь үлдэн, нотариатаар гэрчлүүлж, нэг хувийг нотариатын товчоонд, бид тус бүр нэг хувийг авсан. Гэрээний зүйл 3,000,000 төгрөгийг нотариатын дэргэд өөрийн мобайл банкаар Б.Билгүүний Хаан банк 5024691302 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээнд зааснаар хүүгүй 14 хоногийн хугацаанд буцаан төлөх байсан. Зээлдэгч 800,000 төгрөг өгсөн ч энэ хугацаанд ахин мөнгө өгөөгүй учир утсаар хэд дахин шаардахад элдэв шалтгаан тоочиж мөнгө төлөөгүй. Би ямар ч барьцаагүй, хүүгүй мөнгө зээлдүүлсэн. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй зээлдэгч Б.Билгүүнээс үндсэн зээл 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б..шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...П.Мын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийн 800,000 төгрөгийг өгсөн. 1,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансаар шилжүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Б..холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б..нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 800,000 төгрөгийг өгсөн. 1,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансаар шилжүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Б..холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн 800,000 төгрөгийг төлсөн, 1,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дансаар шилжүүлсэн гэх тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын төсвөөс, 31,475 төгрөгийг хариуцагч Б.Билгүүнээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН