Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/02547

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14 197/ШШ2025/02547

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Уын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У  холбогдох,

 

2,225,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Х.. нь 2024.12.16-ны өдөр Б..д урьдчилгаа өгч машин авсан боловч машин нь эвдрэлтэй байсан учраас буцааж өгсөн. Өөрийн дансаар 1,000,000 төгрөг авч үлдсэн 1,915,000 төгрөгийг өдрийн 0,3 хувийн хүүтэй нотариатаар орж гэрээ хийсэн боловч 2025.01.10-ны дотор төлж дуусгана гэсэн ч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй, өдөр хоногийг худал ярьж хойшлуулсан. Утсаа авдаггүй, гэрийн хаягаар нь очсон боловч ээж нь гэх хүн байсан. Маралын ээжид учраа хэлэхэд өгдөг газраа өг, ахиж битгий ир гэж уурлаж загнасан. Марал нь ээж дээр очсон гэж мөнгөнөөс чинь эс юм болгоно шүү гэж айлгаж дарамталсан. Үг хэл амаар удаа дараа доромжилсон. Шүүх цагдаагаараа явж мөнгөө ав гэсэн. Шүүх дээр очсон 2-3 хуваагаад өгнө гэж уурладаг. Иймд миний энэ байдлыг авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х..ын нэхэмжилсэн 2,225,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.. нь хариуцагч Б..д холбогдуулан 2,225,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,225,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Х..ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б..д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,225,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 25,075 төгрөгийг улсын төсвөөс, 25,075 төгрөгийг хариуцагч Б..гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН