Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00570

 

 

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00570

 

 

                                   Ц.Чнэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00216 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчЦ.Чхариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Б.Жүгдэрнамжил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.Чнь ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/597 дугаар тушаалаар Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16-ын ахлах инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тус байгууллагын даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн Б/1289 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23 ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 8.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Ц.Чажлаас нь чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн уг тушаалд ямар ноцтой зөрчил гаргасан болох нь ойлгомжгүй байдаг.Ц.Чалбан тушаалд хэн нэгнийг ажиллуулах зорилгоор хувийн сонирхлын үүднээс үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаалд заасан “ажлыг дур мэдэн хийсэн” гэдэг нь үндэслэлгүй. 2020 оны 8 дугаар сард Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хорооны 6, 7 дугаар байрны шугам хоолойг өргөсгөж, Төрийн банкны архивын зориулалттай барилга барих тухай тус банкнаас ирүүлсэн албан бичгийн дагуу “УБДС” ТӨХК-ийн 003/2020, “Ус сувгийн удирдах газар” ХК-ийн 51/20, “ОСНААУГ”-ын №2020/08, 2020/10 тоот техникийн тодруулгаар ДБ ХХК-тай ажиллахаар болсон. Уг өргөтгөх шугам нь 6, 7 дугаар байрны зоорийн давхраар явах бөгөөд гэрээнд зааснаар тухайн ондоо багтааж халаалт дулаанаа авах байсан тул халаалт эхлэхээс өмнө яаралтай дулааны шугамыг өргөтгөх шаардлага гарсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын зүгээс хамтран ажиллаж ф89 хуучин шугамыг буулган, ф100 шугамаар тодруулгын дагуу хийж гүйцэтгэхэд хяналт тавьж, мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажлыг тус оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд гүйцэтгэгч компанитай хамтран хийж 7 дугаар байрны халаалтыг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тавьж дуусгасан. Иймд Ц.Чүндэслэлгүйгээр ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Ц.Чнь тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-ын ахлах инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 6, 7 дугаар байрны халаалтыг хааж гадна, дотор түгээх шугамын өргөтгөх ажлыг удирдлага болон эзэмшигч этгээдэд мэдэгдэхгүй өөрийн хариуцсан засварчдаар дур мэдэн гүйцэтгүүлж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журам болон Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Иймд газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1289 дугаар тушаалаарЦ.Чдээрх үйлдэлд ажлаас халах шийтгэл ногдуулсан. Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаар “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай тушаалын дагуу эмнэлэг, сургууль, орон сууцны халаалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах талаар дулаан түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй бүх байгууллагын удирдлагад үүрэг чиглэл өгсөн. Гэтэл Ц.Чнь шугам сүлжээний эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дураар 2 байрны халаалт таслан шугам сүлжээн дээр огтолгоо хийж шугам өргөтгөх ажлыг хууль бусаар хийсэн болох нь нотлогдсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОСНААУГОНӨААТҮГ-ын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1289 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.ЧОСНААУГОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-ын ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 831 596 /дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга таван зуун ерэн зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Чулуунбаатарт олгож, нэхэмжлэгчЦ.Чэрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-д даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 150 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 92 255 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16” ахлах инженерээр ажиллаж байсан Ц.Чнь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус төвийн инженер техникийн болон бусад ажилтнуудыг удирдан хэрэглэгчийн инженерийн шугам сүлжээ, тоноглолыг хэвийн найдвартай хангаж ажиллах үүрэг хүлээсэн ажилтан. Гэтэл Эрчим хүчний сайдын тушаалын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эмнэлэг, сургууль, орон сууцны халаалтыг эхлүүлж эдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах талаар бүх байгууллагад үүрэг болгон ажиллаж байхад ахлах инженер Ц.Чнь шинээр баригдаж байгаа ашиглалтад ороогүй барилгын гадна түгээх шугам сүлжээг өргөтгөх ажлыг өөрийн удирдлагад байгаа ажилтнуудаар тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил хийлгэж байсан. Түүний уг үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн  3.2 дах заалтыг зөрчсөн тул ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтын дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан  заавал баримтлах заалтыг баримтлалгүй ажлаас чөлөөлсөн гэснийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Чнь түгээх шугамын засвар өргөтгөлийн ажил хийж байсан үеийн зургийг нотлох баримтаар өгсөн. Тус газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16”-ын цахилгаанчин Б.Б, засварчин Д.Х, тоног төхөөрөмжийн засварчин А.У, гагнуурчин Б нар шүүх хуралдаанд оролцохдоо ахлах инженерийн удирдлагаар өөрийн ажлын байрнаас өөр газар буюу орон сууцны гадна шугам сүлжээний өргөтгөх ажил хийж нэхэмжлэгчээс 200 000 төгрөгийн хөлс авсан талаар мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.Чнь хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1289 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Чөөрийн удирдлагад байгаа ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шударга бус байдал гаргаж бусдын гуйлтаар Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хорооны 6, 7 дугаар байрны гадна, дотно түгээх шугамын өргөтгөх ажлыг дур мэдэн хийсэн гэх үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, тус газрын дүрмийн 8.3.1 дэх заалтыг тус тус үндэслэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв 16-ын ахлах инженерийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх12/

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.10-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх ба үүнд, “сахилгын зөрчил ногдуулснаас хойш 1 жилийн дотор 2 буюу түүнээс дээш зөрчил гаргавал, ажлын цагаар эсхүл ажлын байранд архидан согтуурсан буюу мансуурсан бол, хүндэтгэн үзэх шалтгаангүй эсхүл 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан буюу ажлын байраа орхин явсан, зөвшөөрөлгүйгээр байгууллагын эд зүйлс, хэрэглэгч оршин суугчийн үйлчилгээний төлбөрийг ажлын 2 буюу түүнээс дээш өдөр авсан бол, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатайгаар зөрчсөний улмаас байгууллагад хохирол учруулах” зэрэг зөрчлүүд заагджээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь дээрх зөрчилд хамаарахгүй байна.  

Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, цалин хөлс бууруулах, ажлаас халах шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар байх боловч эдгээрээс нэхэмжлэгчийг “шударга бус байдал гаргах” гэх зөрчлийг гаргасан гэж тушаалд бичсэн, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл мөн эсэхэд эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй байна.  

 ТБ ХХКнь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн архивын барилгад цэвэр, бохир усны техникийн тодруулга олгох хүсэлт гаргаж, хариуцагч ОСНААУГ2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр техникийн тодруулга өгсөн байна. /хх100-101/ Уг тодруулгаар  “... УДД-131-р төвийн дараа 7-р байрнаас 6-р байр хүртэл хүйтэн усны ф76 мм шугамыг ф89 мм болгон өргөтгөж, зурагт заасан цэгээс өөрийн шугамыг өргөтгөж, оруулга шугам дээр усны тоолуур насос, тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай”, “... 5 дугаар байрны огтолгооноос өөрийн холболтын цэг хүртэлх хэрэгцээний халуун усны 2 хос шугамыг өргөтгөн шинэчлэн сольж холбох”-ыг зөвшөөрчээ. /хх100-103/ Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар ахлах инженер нь “... инженерийн шугам сүлжээ, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөл шинэчлэлийг хийх, ус, дулааны алдагдлыг бууруулахад чиглэгдсэн бодлого төлөвлөлтөнд оролцон, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг гүйцэтгэх, инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах ...” чиг үүрэгтэй байна. /хх71-75/

Мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажиллах журмын 3.1.6-д “хэрэглэгчдэд үйлчлэх төв нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд ОСНААУГ-ын тусгай зөвшөөрлийн дагуу хариуцсан инженерийн байгууламжийн техникийн шаардлагыг бүрэн ханган, хэвийн найдвартай байдлыг хангаж ажиллах”, 3.1.10-т “удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, ажлыг шуурхай зохион байгуулж чанартай гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ./хх67-70/ Иймд нэхэмжлэгчийн “ажлыг дур мэдэн хийгээгүй, техникийн тодруулгын дагуу хийж гүйцэтгэсэн” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь дээрх ажил үүргийг нэр бүхий ажилтнуудаар ажлын бус цагаар тодорхой хөлстэй гүйцэтгүүлсэн байх ба ажилтнууд ажлын бус цагаар өөр ажил эрхлэхийг хориглосон зохицуулалт буюу журам байхгүй байна. Иймд хариуцагчийн “Ц.Чнь өөрийн удирдлагад байгаа ажилтнуудаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх татгалзал үндэслэлгүй.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-40.1.7 дах хэсэгт заасан аль үндэслэлийг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар тусгаагүй байх бөгөөд хэрэв ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол үндэслэл нь тодорхой байх шаардлагатай. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгч Ц.Чурьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 831 596 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалтай нийцэж байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг зэрэг нотлох баримтын үнэлгээ, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

                                                               А.МӨНХЗУЛ