| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00352/И |
| Дугаар | 197/ШШ2025/02545 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/02545
2025 03 14 197/ШШ2025/02545
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У холбогдох,
135,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Богд Ар хорооллын . Сууц өмчлөгчдийн холбооны 7а байранд засвар үйлчилгээ хийж, шугам хоолой солино гэж зар тавьж, өрх бүрээс нийт зардал 270,000 төгрөгийг тушаахыг шаардсан. Иргэн би нийт зардлын 50 хувь болох 135,000 төгрөгийг 2024.07.07-нд . Сууц өмчлөгчдийн холбооны дансанд шилжүүлсэн. Гэвч .-ийн зүгээс манай байранд ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, шугам хоолой байсаар 2025 он гаргасан. Нэмэлт засвар хийгээгүй учир шилжүүлсэн 135,000 төгрөгөө буцаан авах хүсэлт удаа дараа гаргасан боловч буцаан өгөөгүй учир буцаан олгуулж иргэн миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ё.. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: . Сууц өмчлөгчдийн холбоо нь 135,000 төгрөгийг шилжүүлэн өгч, намайг хохиролгүй болгосон тул нэхэмжлэлийг буцааж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.. нь хариуцагч . Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 135,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.Эрдэнэдагвын нэхэмжлэлтэй, хариуцагч . Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох, 135,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,700 төгрөгийн 2,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ё..д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН