| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0041/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/44 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б.Батсүхэд холбогдох эрүүгийн 1804000000045 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар ñàðûí 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Батсүх нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1974 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 7, эхнэр Цэнгэлмаа, 5 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сартуул хурандаа овгийн Билгээгийн Батсүх /РД:ШВ74041214/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Батсүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд албадан эрүүлжүүлэгдэж байсан “Х.Хатанбаатарыг гаргаж авна” гэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Очбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж, баруун хацарт нь зулгаралт гэмтэл учруулж хууль сахиулагчийг эсэргүүцсэн ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагийн үед манай хадмууд ирж, золголт хийж архи уусан байсан. Хатанбаатарын эхнэр над руу утасдаад “Хатанбаатар эрүүлжүүлэхэд орсон байна, юу болсон талаар асуугаад мэдээд өгөөч” гэсэн. Би эрүүлжүүлэх байрны хаалгыг балбатал танихгүй цагдаа гарч ирэхээр нь “Хатанбаатартай уулзъя, түүнийг гаргаж авъя” гэхэд “согтуу хүнийг оруулахгүй” гэхээр нь би эрүүлжүүлэхийн цагдаа залууг заамдахад Батхүү салгасан. Би заамдаж байхдаа нүүрийг нь урсан байсан...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Очбаярын мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байтал 16 цаг өнгөрч байхад гадна талын төмөр хаалга нүдээд байхаар нь очиж онгойлгож өгсөн чинь 45 орчим насны эрэгтэй хүн шууд урдаас түлхээд ороод ирсэн. Тэгээд “Хатанбаатар гэдэг хүнийг гаргаж авмаар байна” гэхээр нь “та маргааш байцаагчтай нь уулзаж байгаад ав, одоо хүн гаргахгүй гэсэн чинь чи хэн юм бэ” гэсэн чинь “би цагдаад ажиллаж байсан намайг танихгүй байна уу” гээд миний өмсөж явсан хувцасны хоолой хэсгээс заамдсан. Би тэр хүнийг яаж байгаа юм гээд барилцаж авсан чинь хамт явсан манай цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан Батхүү гэдэг ах боль гээд салгасан. Батсүх гэдэг нь намайг ажилгүй болгоно пизда, гөлөг гээд байсан. Батсүх гэдэг хүн миний баруун талын шанаа, хүзүүний хэсэгт цохиж, маажсан. Би Батсүхийн биед гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батхүүгийн мэдүүлсэн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш 17 цагийн үед Батсүхтэй хамт эрүүлжүүлэх байрны гадаа очсон чинь Батсүх машинаас түрүүлж буугаад эрүүлжүүлэх байрны хаалга тогшоод орсон. Би араас нь ороод цагдаагийн дэд ахлагч Б.Очбаяртай мэндлээд 00 орж бие засаад гараад ирсэн чинь Батсүх, Очбаяр 2 эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт барилцаж аваад зуралдсан байхаар нь боль гээд Батсүхийг авч гараад машинд нь суулгаад явуулсан. Намайг тухайн үед Батсүхийн араас эрүүлжүүлэх байранд орох үед цагдаагийн дэд ахлагч Б.Очбаярын биед ил харагдах шарх, сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэнгэлмаагийн мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр гэрт Батсүх нь ахтай хамт 2 шил 0.5 литрийн архи уугаад сууж байтал найз Хатанбаатарын эхнэр Одонтуяа Батсүхрүү залгаад “Хатанбаатар эрүүлжүүлэх байранд орсон байна юу болсон талаар асуугаад өгөөч гэхээр нь Батсүх бид 2 хамт гэрээс гарч яваад Батхүүтэй тааралдаж хамт машинд суугаад эрүүлжүүлэх байрны гадаа очсон. Батсүх түрүүлээд машинаас бууж эрүүлжүүлэх байрны хаалга тогшоод орж байгаа харагдсан. Араас нь Батхүү ороод 5-10 орчим минутын дараа Батсүхийг аваад гараад ирсэн. Би юу болсон талаар Батсүхээс асуусан чинь мэдэхгүй, мэдэхгүй гээд байсан. Манай хүнд ил харагдах шарх, сорви гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №09шэ/120 дугаартай дүгнэлтэд: “Б.Очбаярын биед баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 18/,
Согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.Батсүхийн согтуурлыг шалгахад 0.178 хувь гарч байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/
Шүүгдэгч Б.Батсүхийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 33/,
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/85 дугаартай “Цагдаагийн дэд ахлагч Б.Очбаярыг эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаагаар томилсон” тухай тушаал /хх-ийн 47/
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо “эрүүлжүүлэх байрны цагдаа д/а Б.Очбаяр” гэсэн байв. /хх-ийн 48/
Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын Цагдаагийн албаны үнэмлэх “Б.Очбаяр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн цагдаа” гэсэн байв. /хх-ийн 49/
Шүүгдэгч Б.Батсүх нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 30/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/120 дугаартай дүгнэлт нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.Батсүх нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд албадан эрүүлжүүлэгдэж байсан “Х.Хатанбаатарыг гаргаж авна” гэх шалтгаанаар орж, улмаар тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Очбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүнийг заамдан хүч хэрэглэх явцдаа баруун хацарт нь зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би цагдаа залууг заамдаж байхдаа нүүрийг нь урсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Очбаярын “би цагдаад ажиллаж байсан намайг танихгүй байна уу” гээд миний өмсөж явсан хувцасны хоолой хэсгээс заамдсан. Батсүх гэдэг хүн миний баруун талын шанаа, хүзүүний хэсэгт цохиж, маажсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Б.Батхүүгийн “бие засаад гарч ирэхэд эрүүлжүүлэх байрны үүдэн хэсэгт Очбаяр, Батсүх хоёр барилцаж аваад зууралдсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 12/, гэрч Д.Цэнгэлмаагийн “Батсүх түрүүлж машинаас буугаад эрүүлжүүлэх байр луу ороод гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-н 13/, шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №09шэ/120 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-н 4-5/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Очбаяр нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаагаар 2018 оны 1 сарын 23-ны өдрөөс эхлэн томилогдсон ба тухайн өдөр эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдов. /хх-н 47-49/,
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батсүх нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь өмнө Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан байх ба согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ эрүүлжүүлэх, саатуулах байрнаас Хатанбаатар гэгчийг гаргаж авна гэснээс болж хохирогчид хүч хэрэглэж, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд Б.Батсүх нь гэм буруугийн талаар маргаагүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Б.Батсүхийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр ç¿éëèéí 1 дэх õýñýãò çààñнаар түүнийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Батсүх нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэрт байдаг тул түүний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ялын дээд хэмжээг 3 жил байхаар заасан байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 36/
Хохирогч Б.Очбаяр нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-н 61/,
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА