Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

 2023         09           18                                      2023/ДШМ/19                

С.Х, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч С.О, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 Шүүх хуралдаанд:

прокурор Г.Б.О

шүүгдэгч Э.О, С.Х,

          нарийн бичгийн дарга И.Ө нар оролцов.

СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.О-ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн,*******,.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х, Э.О нарт холбогдох ......................дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх023 оны 07 дугаар сарын8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. а/ МУ-ын иргэн,0 онд СБ аймгийн СБ суманд төрсөн,*******,*******,,,,,, эхийн хамт СБ аймгийн СБ сумын ... дугаар багийн  "..........." гэх газар оршин суух,, овогт С.Х 

б/ МУ-ыг иргэн, 19 онд СБ аймгийн СБ суманд төрсөн,,*******,,,,, эхнэр 3 хүүхдийн хамт СБ аймгийн СБ сумын ... дугаар багийн ..... гэх газар оршин суух,,  Х овогт Э.О

Холбогдсон хэргийн талаар:

2. а/ Шүүгдэгч С.Х, Э.О нар бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр СБ аймгийн СБ сумын ... дугаар багийн нутаг “ХШ” гэх иргэн Х.Б-ын олон тооны мал буюу ...тооны үхрийг бэлчээрээс нь С.Х-ын эзэмшлийн ......улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1,,250 төгрөгийн хохирол учруулсан,

б/ шүүгдэгч С.Х нь дангаараа022 оны 09 дүгээр сарын 13-наас023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 удаагийн давтан үйлдлээр машин механизм,,,,650 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

3. Хяналтын прокурор Г.Б нь тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн дахь хэсгийн.1,*******,.4-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулга: Шүүгдэгч Х овогт Э.О, Х овогт С.Х нарыг бүлэглэн,,,*******,,,,*******,.4-т зааснаар шүүгдэгч С.Х-ыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Э.О-ыг 1 /нэг/ жил 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Э.О-т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Х,Э.О нарт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж,,, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 14.615.700 төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай Хюндай Портер загварын тээврийн хэрэгслийг хурааж, иргэн Л.С-ийн эзэмшлийн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морины үнэ 834.800 төгрөгийг шүүгдэгч С.Х-аас гаргуулан улсын орлогод оруулж, Хэрэгт эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2023 оны 03 дугаар сарын7-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ С.Х-ын Hyundai маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг СБ аймаг СБ сумын ...дугаар багийн нутаг дэвсгэр “......” гэх газарт” гэснийг  хэвээр үлдээж, мөн хонгор зүсмийн ширээтэй давхар саран тамгатай хязаалан насны морийг СБ аймаг СБ сумын ...дугаар багийн нутаг дэвсгэрт Л.С-ийн адуун сүрэгт битүүмжилсүгэй” гэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Х, Э.О нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,,,, хохирогч Х.Б, Л.Н, Б.С, О.Б, Э.И нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн,, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан 900.000 төгрөгийн гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Э.О давж заалдах гомдолдоо: Э.О миний бие СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн,*******,.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.023 оны 01 сарын 07-ны өдөр С.Х намайг ойрхон яваад ирье гэж гуйсан. Би Х-ыг айлын үхэр хулгайлах талаар огт хэлээгүй. Үхэр хулгайлах талаар Хатанбаатараас сонсоод хэрэггүй, болохгүй гэх хэлэхэд ачаад өг гэж гуйсан. Тэгээд өөрөө тус үхрийг янзалж, аймагт намайг мал өгөхөд цуг өгсөн. Би тухайн үхрийн мөнгөнөөс аваагүй. Хатанбатаарын дансанд тухайн үхрийн мөнгө орсон. Миний хувьд хамт явж байсан учир тухайн гэмт хэрэгт холбогдоод байна. Надад хувийн хэрэгцээний шаардлага хангах зорилгоор шунахайн сэдэлтэй мал хулгайлах, ашиг олох сонирхол огт байхгүй. Иймд надад холбогдох хэргийг дахин хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

6. Прокурор Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээе гэв.

7. Шүүгдэгч С.Х, Э.О нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Х, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бусад ял шийтгүүлсэн этгээдийн давж заалдах гомдол гаргасан эсэхийг үл харгалзан  эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

9. Анхан шатны шүүх эдгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тодруулбал: Шүүхээс С.Х-ын Э.О-тай болон дангаараа  бусдын 9 бод буюу олон тооны малыг уналга, машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн дангаараа 6 удаагийн давтан үйлдлээр 7 бод мал хулгайлан түүнийгээ ченжид өгч бэлэн мөнгө төгрөг болгон хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэлдээ оюун дүгнэлт хийх буюу гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй байдал, иргэдэд 7,416,900 төгрөгийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасанд нийцэхгүй байна.

10. Шүүгдэгч Э.О нь023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, бага ял авсныхаа дараа дээд шатны шүүхээс ял хүндрүүлэхгүй гэсэн ойлголтоор гэмт хэрэг үйлдээгүй гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ. /3хх-72х/

 Гэвч давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, ял хүндрүүлэхээр хэргийг шүүхэд эсхүл прокурорт буцаах тохиолдол гардаг.

11. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй байна.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

13. Шүүгдэгч Э.О-ын давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Х, Э.О нарт холбогдох ....................дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Хоёр. Шүүхэд очтол шүүгдэгч С.Х, Э.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.БААТАРСҮХ

              ШҮҮГЧИД                                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             Г.УРТНАСАН