Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02312

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 197/ШШ2025/02312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У -т холбогдох,

 

3,030,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ус алдсаны улмаас орон сууцанд учирсан хохиролд 3,030,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр эзгүй байх үеэр дээд давхрын айлаас ус алдаж, угаалгын өрөө, унтлагын өрөө, том өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсаж, том өрөөний өрөөний цонхны эмульс ховхорч, том, жижиг өрөөний ханын обой хөндийрсөн. Мөн унтлагын өрөө, том өрөөний паркетан шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Манайхаас дамжиж доод айлруу ус орсон байдалтай байсан. Ус алдсан орон сууцны өмчлөгч Ш..той утсаар ярихад төлбөрийг төлөхгүй гэсэн учраас Ашид билгүүн ХХК-иар хохирол, засварын үнэлгээ хийлгэхэд 2,793,400 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон тул үнэлгээний төлбөртэй хамтад нь нэхэмжилж байна гэжээ.

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Б..эс болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар тайлбарлаж нэхэмжлэл гаргажээ. С..тэй хэвийн харилцан ярилцах боломжгүй, хүндрэлтэй харилцаатай байснаас маргаан үүсдэг байсан. Түүний нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан ойлголцох боломжгүй учраас шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх саналтай гэж маргаж байна.

2.3 Хариуцагч Ш.. нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Алтанчимэгийг томилсон ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч С.. нь У*******,*******,*******,,,, 20 тоот хаягт 50,31 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн 000615930 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-р тал/

Мөн нэхэмжлэгч С.. нь хариуцагч Ш..ыг У*******,*******,*******,,,, 25 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч гэж нэхэмжлэлдээ дурдаж, хариуцагч нь энэ талаар хариу тайлбартаа маргаагүй байна.

3.2 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр У*******,*******,*******,,,, 25 тоот хаягт байрлах орон сууцны халаалтын шугам задарсны улмаас тус байрны 20 тоотод байрлах айлын хана, таазны эмульс, будаг, обой норон хууларч, абажур, тавилга, паркетан шал, хивс, дрож норж гэмтсэн, цахилгааны монтаж гэмтсэн болох хэрэгт авагдсан Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10-ын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Орон сууцны байруудын инженерийн шугам, сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт, Хийморийн гэрэлт өргөө Сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 5-6-р тал/

3.3 Нэхэмжлэгч нь дээрх гэмтлийн улмаас өөрийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээгээр ажлын хөлс 1,544,000 төгрөг, материалын зардал 1,199,400 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардал 50,000 төгрөг, нийт 2,793,400 төгрөгийн хохирол учирсан нь болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7-14-р тал/

Мөн Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэхэд ажлын хөлсөнд 237,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/

3.4 Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн усан хангамж, шугам сүлжээний тоног төхөөрөмжийн гэмтлээс үүссэн ослын улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой харилцаа үүссэн байна.

 

4. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дах хэсэгт хэрэглэгч гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дах хэсэгт хэрэглэгч...өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудын дагуу 25 тоот орон сууцны өмчлөгч, хариуцагч Ш.. нь өөрийн эзэмшлийн халаалтын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах, элэгдсэн шугам сүлжээний тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийлгэх үүрэгтэй байх ба энэхүү үүргээ биелүүлээгүйгээс халаалтын шугам задарч ус алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

5. Харин хариуцагч Ш.. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн ...С.. нь болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар тайлбарлаж нэхэмжлэл гаргажээ... гэх тайлбар нотлогдохгүй байна.

6. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 63,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш..оос 63,436 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш..оос 3,030,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С..д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 63,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш..оос 63,436 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН