| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 181/2025/00020/И |
| Дугаар | 197/ШШ2025/01642 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01642
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух, Б овогт О-ийн Э /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .......... давхарт байрлах, М /РД:00000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны олговорт 22,078,800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов. ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч О.Э-ын М ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 22,078,800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.О.Э нь Миний бие М ТӨХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн авах болсон тухай мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тушаал гарах өдөр хүртэл 7 сарын цалин хөлсний олговорт /1 сарын дундаж цалин хөлс 3,154,000 төгрөгийг 7 сараар тооцон/ 22,078,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч М ТӨХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 379 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, нягтлан бодогчийн орон тоо цөөрч батлагдсан. Улмаар нэхэмжлэгч шүүхэд хандсанаар түүнийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын зүгээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн нягтлан бодогчоор томилж, мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл О.Э нь ажилд томилсон тушаал танилцуулсанаас хойш өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, Т ХХК-д ажилласаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
4. О.Э нь М ТӨХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/0000 дугаартай шийдвэрээр О.Э-ыг М ТӨХК-ийн Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 28,019,262 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-иас гаргуулж О.Энхбаярт олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар уг шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/00000 дугаартай магадлал гарч, дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх10-16/
5. Хариуцагч М ТӨХК нь гүйцэтгэх захирлын 2024 оны оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар О.Э-ыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст нягтлан бодогчоор томилжээ. /хх17/
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан. Дээрх заалтын дагуу нэхэмжлэгч О.Энхбаяр нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрт зааснаар О.Э-ын 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нь 3,154,000 төгрөг байх бөгөөд үүнийг 7 сарын хугацаагаар тооцоход 22,078,000 төгрөгийн олговор болж байна. Иймд О.Э-ын ажилгүй байсан хугацааны олговорт 22,078,000 төгрөгийг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-иас гаргуулах үндэслэлтэй байна. 7. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ. 5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 338,544 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 338,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн ба харин хариуцагч М ТӨХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар М ТӨХК-иас О.Э-рын ажилгүй байсан хугацааны олговорт 22,078,000 төгрөг гаргуулж, О.Э-т олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар О.Э-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-д даалгасугай. 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,544 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ТӨХК-иас 338,544 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Э-т олгосугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ
| ||||
| | |