Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01916

 

 

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01916

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У д холбогдох,

1,310,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч МХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц..нь цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2021.07.27-ны өдөр 140000648757 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2022.10.09-ний өдрөөс 2024.02.07-ны өдрийн хооронд өөрийн эзэмшилд байсан Мобиком үүрэн телефоны 99937584 дугаарын Монпэй дансаар дамжуулан 2 удаагийн хүсэлтээр нийт 830,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. МХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад нийт 400,000 төгрөгийг төлсөн. 2025.01.21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 830,000 төгрөг, хүү 409,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,056 төгрөг, нийт 1,310,659 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

2. Хариуцагч Ц..шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...МХХК-иас авсан 1,310,659 төгрөгийн зээлийг 6 хувааж буюу 04 сарын 01-нд 218,450 төгрөг, 05 сарын 01-нд 218,450 төгрөг, 06 сарын 01-нд 218,450 төгрөг, 07 сарын 01-нд 218,450 төгрөг, 08 сарын 01-нд 218,450 төгрөг, 09 сарын 01-нд 218,450 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Ц.. холбогдуулан 1,310,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц..нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,310,659 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 218,450 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 1,310,659 төгрөгийг хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 218,450 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 218,409 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,921 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 17,960.5 төгрөгийг улсын төсвөөс, 17,960.5 төгрөгийг хариуцагч Ц.Болдсайханаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН