Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01915

 

 

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01915

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,028,560.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч . ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000075487 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,714,109.94 төгрөг, 6000077446 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 297,460.70 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 2,028,560.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

2. Хариуцагч Н.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..... ХК-иас нэхэмжилсэн 2,028,560.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэх хэсгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч . ХК нь хариуцагч Н..д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,028,560.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,028,560.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,028,560.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч . ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н..д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 2,028,560.64 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,028,560.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,407 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 23,703.5 төгрөгийг улсын төсвөөс, 23,703.5 төгрөгийг хариуцагч Н..гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч . ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН