Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00080

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ********** сумын ************* дугаар баг, 36-1 тоотод оршин суух, **********ийн **********ын хүсэлттэй,

 

 “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 2017 онд **********той танилцаж дотносон 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин **********г төрүүлсэн. Бид танилцсан үеэсээ эхлэн өөр өөрийн аав, ээжийн гэрт нь охины хамт амьдарч байсан. Нөхөр маань 2020 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл “Хөх манал” уламжлалт эмнэлэгт, 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл Хужирт сумын “Хан хужирт” амралтын газарт бариачаар, би Хужирт сумын 1 дүгээр цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж,  амьдарч байгаад нөхрийн маань бие өвдөж ********** суманд ирж амьдарсан. Нөхөр маань 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Нийгмийн даатгалын газраас охин **********д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэр бүлийн баталгаагүй тул шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул намайг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нөхөр **********той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Өвөрхангай аймгийн ********** сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн **********ийн ********** (*******************) нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *************** тоотод оршин суудаг байсан бөгөөд нөхөр ********** нь 2005.01.16-ны өдөр нас барсан болохыг тодорхойлов.

 

2019 оны 11 дүгээр сарын 20-нд өдөр төрсөн **********ын **********гийн төрсний гэрчилгээний хуулбар,

 

Б.**********ын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

**********ын нас барсны гэрчилгээний хуулбар,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /**********ын/,

 

     Гэрч **********  /РД:***************/-гийн мэдүүлэгт: Э.**********, ********** нар нь 2017 онд танилцаад 2018 оноос хамт амьдарч эхэлсэн. Нэг хүүхэдтэй. Хүүхэд нь одоо 5 настай” гэсэн,

 

     Гэрч ********** /РД:****************/-гийн мэдүүлэгт: **********, ********** нар нь 2017 онд танилцаад 2018 оноос хамт амьдарч эхэлсэн. Нэг хүүхэдтэй. Хүүхэд нь одоо 5 настай” гэсэн,

 

          Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.********** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч Б.********** нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход  **********той хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

3. Хүсэлт гаргагч Б.**********ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

     4. ********** овгийн **********ийн ********** /РД:*********/ нь Боржигон овгийн **********ын **********той  /*****************/-той 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн ********** сумын ********* дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, 2019 оны 11 дүгээр сарын 20-нд өдөр төрсөн **********ын **********гийн төрсний гэрчилгээний хуулбар, Б.**********ын иргэний үнэмлэхийн хуулбар, **********ын нас барсны гэрчилгээний хуулбар,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /**********ын/, гэрч **********  /РД:**************/, гэрч ********** /РД:**************/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ********** овгийн **********ийн ********** /РД:************/ нь ****************** овгийн **********ын ********** /**************/-той 2019 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хамтын  амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР