| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0046/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Мягмаржав,
шүүгдэгч Д., Э. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт гийн , овогт ы нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002230020 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух,
- урьд дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
- дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, урьд таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Нийслэлийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар магадлалаар 5 жил хорих оногдуулсан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, урьд оногдуулсан ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 6 сарыг нэмж нэгтгэн бүгд 5 жил 1 сар 29 хоног хорих ял шийтгэж, 2006 оны Өршөөлийн хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,
- Багахангай, дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 165 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээнд нийцүүлэн 2 жил 1 сар хорих ял болгон хөнгөрүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 344 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Багахангай, дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өрийн 782 дугаар магадлалаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаартай, овогт ы ,
2. Монгол Улсын иргэн, ,,*******,*******,,*******,*******,,, дүгээр баг хойд энгэр гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн .
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д. нь Э.тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороо тоотод оршин суух иргэн Ч.гийн Монгол гэрийн зүүн хатавчийг эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн Коника маркийн зурагт, индүкцен плитка,******* хүний куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 276000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Э. нь Д.той бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороо тоотод оршин суух иргэн Ч.гийн Монгол гэрийн зүүн хатавчийг эвдэн хууль бусаар нэвтэрч 32 инчийн Коника маркийн зурагт, индүкцен плитка,******* хүний куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 276000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д., Э. нар нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар дүүргийн 4 дүгээр хороо тоотод оршин суух иргэн Ч.гийн Монгол гэрийн зүүн хатавчаар бүлэглэн нэвтэрч 32 инчийн Коника маркийн зурагт, индүкцен плитка,******* хүний куртик авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн ба улсын яллагчийн асуултад шүүгдэгч Д. нь “Би архи уугаад халамцуу явж байсан. мөн халамцуу явж байгаад 1 дүгээр хороонд тааралдсан. Бид хоёр подстанцын тэнд явж байтал задгай хашаанд гэр байсан. Тэгээд хатавчийг нь сөхөж хараад намайг дуудсан. Би явж ороод зурагтыг нь аваад гарах гэтэл индүкцэн плитка байхаар нь авсан. Би өөрөө нимгэн, малгайтай цамцтай явж байсан. Тэгэхээр нь өлгөөтэй куртик байхаар нь өмсөөд явсан. Гараад такси бариад гийн дугуй засвар дээр ирсэн. Тэнд нэг цагдаа машины дугуйгаа янзлуулаад зогсож байсан. Намайг таксинаас буусан чинь “нааш ир” гэж дуудаад “юун зурагт авч яваа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “өөрийнхөө зурагтыг аваад явж байна” гэхэд цагдаа “шалгаж үзнэ” гээд өөрийнхөө машинд зурагтыг хийгээд цагдаагийн газар луу бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн газар луу ороод “зурагтын дуудлага ирсэн үү” гэхэд “ирээгүй” гэсэн. Тэгээд бид хоёр явах гэж байтал утас нь дуугараад “зурагт алга болсон” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд бид хоёрыг эрүүлжүүлэх рүү авч явсан”,
шүүгдэгч Э. нь “Урьд нь архи ууж байгаад танилцсан. Танилцаад удаагүй нэг сар болж байсан. Тааралдаад нисэхийн хороонд айлд очих гэсэн боловч айлд хүн байгаагүй. Тэгэхээр нь гэр байхаар нь хатавчаар нь харсан чинь зурагт байсан. Тэгээд зурагтыг авсан нь үнэн. гийн дугуй засварын гадаа хүнтэй утсаар ярих гээд буухад цагдаа нь ахыг таниад юу хийж яваа юм гээд сууж явж байсан таксиг шалгасан. Тэгээд шалгуулах гээд цагдаагийн хэлтэс рүү явсан” гэж тус тус мэдүүлжээ,
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.гийн өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө ажилдаа яваад орой 17 цаг 40 минутын үед гэртээ ирсэн чинь манай Монгол гэрийн зүүн хатавчийг гадагш сөхсөн байхаар нь хаалгаа түлхүүрдэж онгойлгоод гэрлүүгээ ороход гэрийн хойд талын авдар дээр байсан Коника маркийн 32 инчийн зурагт, индүкцен плитка, куртик алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудаар шүүгдэгч Д., Э. нар нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ч.гийн Монгол гэрийн хатавчаар бүлэглэн нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар санаатай хулгайлан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин , Багахангай дүүргийн прокурорын газар нь шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид заагдаагүй, ерөнхий ангид “бүлэглэж” гэмт хэрэг үйлдэх гэсэн нэр томьёог журамласан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг шүүгдэгч Д., Э. нар нь хангаж байх тул дээрх зүйл, хэсгийг журамлан тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д., Э. нарын баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ял оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн , овогт ы нарыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э., Д. нарт 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар Э., Д. нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э., Д. нарын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс тоолон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ