| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03698/И |
| Дугаар | 197/ШШ2025/01914 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01914
2025 03 06 197/ШШ2025/01914
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,136,296.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ГХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О.. нь 3305147340 тоот зээлийн гэрээний Хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 112 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 13,136,296.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...ГХК-иас нэхэмжилсэн 13,136,296.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,136,296.69 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГХК нь хариуцагч О..од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,136,296.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч О.. нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,136,296.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,136,296.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ГХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О..од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 13,136,296.69 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,136,296.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 111,816 төгрөгийг улсын төсвөөс, 111,816 төгрөгийг хариуцагч О..оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ГХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН