Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******* сумын харъяат, 1984 онд төрсөн, Өвөрхангай аймгийн ******* сумын ****** дүгээр багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн  хүсэлттэй,

 

 “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр *******ийн *******тэй 2017 онд танилцаж, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хамтран амьдарсан. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.Зулсарыг төрүүлсэн. Нөхөр ******* 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаагүйн улмаас тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байгаа намайг *******тэй 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү  гэв.

 

Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолтонд: Иргэн *******гийн ******* нь 9-21-4 тоотод ам бүл 2-уул охины хамт түр оршин суудаг. Нөхөр болох   *******тэй 2020 оноос хойш хамт амьдарч байгаад ******* нь 2025 оны 01 сарын 17-ны өдөр нас барсан болохыг тодорхойлов. Тус иргэний өрхийн жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв.

Бурхи 9 дүгээр багийн түр оршин суугч иргэдийн жагсаалт,  

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *******гийн Зулсарын төрсний  гэрчилгээний хуулбар,

Ж.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

*******ийн *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар,

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Эрх үүсээгүй тодорхойлолт,

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, /Жолоочийн тээврийн хэрэгслийн жолоодох зөвшөөрөгдсөн жолоочийн мэдээлэл хэсэгт-жолооч 1 *******, жолооч 2 ******* *******/ гэсэн,    

          Гэрч ******* /РД:*******/-гийн мэдүүлэгт: Ж.*******, ******* хоёр нь 2020 оноос хамт амьдарч эхэлсэн. 2020 оноос 2025 оны хооронд хамт амьдарч байсан. Дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн, Охин нь 2024 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн гэсэн,

          Гэрч ******* /РД:*******/-ын мэдүүлэгт: Ж.*******, ******* хоёр нь 2020 оноос хамт амьдарч эхэлсэн. 2020 оноос 2025 оны хооронд хамт амьдарч байсан. Дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн, Охин нь 2024 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн гэсэн,

          Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.******* нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Ж.******* нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход  *******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Хүсэлт гаргагч Ж.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

4. ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ нь ******* овогт ******* /*******/-тай 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь  Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт,тус тодорхойлолтонд хавсарган ирүүлсэн ********* дүгээр багийн түр оршин суугч иргэдийн жагсаалт, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *******гийн Зулсарын төрсний  гэрчилгээний хуулбар, Ж.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ийн *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Эрх үүсээгүй тодорхойлолт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, /Жолоочийн тээврийн хэрэгслийн жолоодох зөвшөөрөгдсөн жолоочийн мэдээлэл хэсэгт-жолооч 1 *******, жолооч 2 ******* *******/ гэсэн, гэрч *******, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овгийн *******гийн ******* /РД:*******/ нь ******* овогт *******ийн ******* /*******/-тэй 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хамтын  амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР