Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02322

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02322

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Э Э.Э нарт холбогдох 8,818,743 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь 958,040 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Энь үлдэх 7,860,703 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 655,058 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 655,065 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Э.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас Т ББСБ ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,050 төгрөгийн 78,025 төгрөгийг улсын орлогод үлдээж, 78,625 төгрөгийг улсын орлогоос, 78,625 төгрөгийг хариуцагч Н.Э-эгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ