| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2330001890109 |
| Дугаар | 2023/ДШМ/21 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/21
2023 10 17 2023/ДШМ/21
Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн талаар
СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:
прокурор Б.Ж,
шүүгдэгч Д.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө нарыг оролцуулан СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б-ийн гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүнд холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.МУ-ын иргэн, 19 онд СБ аймгийн ........суманд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******,, хүүхдийн хамт .....сумын 4 дүгээр баг, Дэнжийн дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай,, ...... регистрийн дугаартай, ургийн овогт Д.Б.
2.Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр СБ аймгийн М сумын ...дугаар багийн "....." гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Э-ны ...........улсын дугаартай .....загварын автомашины 4 ширхэг дугуй,, цэнхэр өнгийн .........загварын мотоциклын 2 ширхэг дугуйг хутгаар зүсэж, устган бага хэмжээнээс дээш буюу ........ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Хяналтын прокурор Б.Ж нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,,,, хохирогч Д.Э-д олгож,,,, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 288 хоногийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. Намайг бусдын эд хөрөнгө санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн байдал тааруу байнгын эмчийн хяналтад байдаг,,
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, түүний ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч 50 гаруй настай, элэгний хатуурал, чихрийн шижин өвчтэй, байнга эмчийн хяналтад байдаг. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Гэхдээ хуульч, хувь хүний хувьд хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл хохирлын хэмжээг тогтоох, үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хууль ёсны болж чадахгүй байна. Шинжээч томилсон тогтоолыг яллагдагч Д.Б танилцуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.” гэж заасан. Шинжээч томилох тогтоолтой танилцсаны дараа яллагдагч шинжилгээ хийлгэх үед шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, шинжилгээ хийхэд байлцах, дүгнэлттэй танилцах эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Яллагдагчийн энэ эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн яллагдагч үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаараа шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл дээр бичсэн байдаг. Дахин үнэлгээ хийлгэх боломжтой байсан. Дугуйг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үзэхэд зах зээлийн үнэлгээ үндэслэсэн гэж байгаа боловч үнэлгээ хийлгэсэн эх сурвалжаа тодорхой заагаагүй байна. Нэг утасны дугаар луу залгаж асуусан гэж бичсэн байна. Тэр утас руу залгаад асуухад мотоциклийн шинэ дугуйг 100000 төгрөгөөр, олгойг 15000 төгрөгөө үнэлнэ гэж хэлсэн. Гэтэл хохирогч мотоциклийн дугуйг хуучин дугуй байсан гэж хэлсэн байдаг. Үнэлгээ хийхдээ элэгдэл хорогдлыг тооцож, хасах ёстой байсан. Мөн машин, мотоциклийн дугуйг хураан авах ажиллагааг хийгээгүй байна. Мотоциклийн нэг дугуйг 150000 тооцсон нь эргэлзээтэй байна. Хууль зөрчсөн нотлох баримтыг үнэлээд бага бусаас дээш хохирол учирсан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Хяналтын прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн машины дөрвөн дугуй, мотоциклийн 2 дугуйг хутгаар зүсэж, хагалсан үйлдэл, үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Яллагдагч хэдийгээр үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшдэггүй. Хохирогчийг буруутгаж маргадаг. Сая ч ярьж байна. Яллагдагч дахин шинжээч томилж, үнэлгээ хийж өгнө үү гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг ч удаа гаргаагүй. Мотоцикл, машины дугуйны үнэлгээг мэргэжлийн хүн үнэлж, шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар авагдсан, хуульд заасан шаардлагыг хангасан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжтой байсан. Мотоцикл, машины дугуйны элэгдэл, хорогдлыг хасаж тооцох ёстой байсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Мэргэжлийн хүн зах зээлийн үнэлгээг үндэслэж, үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээ хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирлоо төлж барагдуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна.”, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэх үед оролцогч шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, шинжилгээ хийхэд байлцах, дүгнэлттэй танилцах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байдаг. Энэ дагуу мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2302103 дугаартай шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг яллагдагч Д.Б-д танилцуулаагүй, түүнд дээрх дурдсан эрхээ эдлэх боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна. /хх 25-26/
Гэвч “Болор-Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2302103 дугаартай дүгнэлтийг яллагдагч Д.Б-д танилцуулсан байхад тэрээр эс зөвшөөрсөн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, түүний шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ. /хх 40/Иймд шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй алдааг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой алдаа гэж үзээгүй болно. Дээр дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон гэж дүгнэв.
3.Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр СБ аймгийн М сумын дугаар багийн гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Э-ны улсын дугаартай загварын автомашины 4 ширхэг дугуй,, цэнхэр өнгийн загварын мотоциклын 2 ширхэг дугуйг хутгаар зүсэж, устган бага хэмжээнээс дээш буюу 683300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:
3.1. Яллагдагч Д.Б-ийн “2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой үхрээ харахад гэртээ ойрхон байсан. Маргааш өглөө бэлчээртээ байсан үхрээ харах гээд очсон чинь байхгүй, ойр хавиар хайсан чинь олдохгүй байхаар нь саахалт айлын хүн болох Энхтайваныг манай үхрийг хөөчихлөө гэж бодоод уулзахад бид хоёр маргалдсан. Миний уур хүрээд үхэр хөөдөг машиных нь дугуйг хагална гээд гэрийнх нь гадаа байсан цагаан өнгийн Приус 20 маркийн машины дөрвөн дугуйг хутгаар хатгаж, хагалаад, хажууд нь байсан мотоциклийн хоёр дугуйг мөн хагалсан...” гэх / хх 52-53/,
3.2. Хохирогч Д.Э-ны: “Намайг худаг руу усанд яваад ирэхэд манай А амдаж ирээд Бсая ирээд машин болон мотоциклийн дугуйг хутгаар бүгдийг хагалчихлаа гэсэн. Тойроод үзэхэд миний машины 4 дугуй, мотоциклийн 2 дугуйг нь зүсээд хагалсан байсан. Д.Б намайг “үхэр мал хөөлөө” гээд загнаад байхаар нь маргалдаж байсан...” гэх /хх 17-18, 20/,
3.3.Гэрч Г.А-ын “Манай нөхөр Д.Э-г худаг руу усанд яваад өгсний дараа Д.Бат-Эрдэнэ нь буцаж ирээд манай Приус 20 маркийн машины 4 дугуй, мотоциклийн 2 дугуйг нь хутга шааж хагалчхаад явсан. Манай малын төл эхэлсэн, энэ их ажлын хажуугаар хүний мал хөөх завгүй амьдарч байна...” гэх /хх 23-24/ мэдүүлгүүд,
3.4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “38-87 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг 3 см, жолооч талын арын дугуйг 4 см, жолоочийн эсрэг талын арын дугуйг 4 см, жолоочийн эсрэг талын урд дугуйг 4 см зүсэж хагалсан байв. Цэнхэр өнгийн Крос SK-200GY-5 маркийн мотоциклийн урд талын дугуйг 18 см, ард талын дугуйг 5 см зүсэж хагалсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,
3.5.Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2302103 дугаартай “Нийт эвдэрсэн эд зүйлсийн зах зээлийн үнийг 683300 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 27-38/ зэрэг болно.
4.Хэрэгт авагдсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мал тооллогын баримт, багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. /хх 54-67/
5. “Эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших сэргээн засварлах боломжгүй болсныг, “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгодог. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 6 ширхэг дугуйг хутгаар зүсэж хагалан тухайн эд юмсыг зориулалтаар нь ашиглах, хэрэглэх боломжгүй болгож устгасан үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдсон хийгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
6.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу гурван зуун мянган төгрөгөөс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас 683300 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх түүнийг энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимтай бөгөөд шүүгдэгч Д.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан,*******, элэгний хатуурал, чихрийн шижингийн хоёрдугаар зэргийн оноштой, байнгын эмчийн хяналтад байдаг нь баримтаар тогтоогдож байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, энэ талаарх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /Найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.
1.3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг энэ шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт оруулсугай.
1.4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Шүүгдэгч Д.Б, хохирогч Д.Э-д 685000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.УРТНАСАН