Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 159/ШШ2025/0032

 

                                                                                              

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

 татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 843 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ст холбогдох “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн И.Г-ид холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040892 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ:Зөрчилд холбогдогч И.Г-ид холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040892 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 843 дугаар дүгнэлтээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.С хүсэлттэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгайлсан саналгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Сийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн “И.Г-ид холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040892 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч дүгнэлттэй танилцан дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дүгнэлт гаргагч нь шүүхэд гаргасан дүгнэлтийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа талаар хүсэлтээ бичгээр ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж тус тус заасны дагуу дүгнэлт гаргагч нь дүгнэлтийн шаардлагаас бүхэлд нь татгалзсанаа илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гаргагч нь дүгнэлтийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар дүгнэлт гаргагч дүгнэлтийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я нь Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ст холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн И.Г-ид холбогдох 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0040892 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР