Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 319/ШШ2025/00025

 

 

 

 

2025 01 15 19/ШШ2025/00025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн сумын багт оршин суух, ургийн овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн сумын дугаар багт оршин суух, ургийн овогт ******* *******од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 6,05,000 (зургаан сая гучин таван мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн Гэм хорын хохирол 6,05,000 (таван сая есөн зуун арван дөрвөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай шаардлагаас 4,721,200 төгрөгийг хангаж, үлдэх 1,1,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

  2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1. Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ******* нь *******аас 202 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 20 минутад Ховд аймгийн сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 6-52 ХОЕ, 17-8 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, 202 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 27000185 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

        Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар ...Уг зам тээврийн осол нь Норд бенз загварын, 17-8 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д ...Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******ыг 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан байна.   

2.2. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байх ба хариуцагч уг 202 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000298 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудастай танилцаж, холбогдогч С.******* гарын үсэг зурсан, энэхүү арга хэмжээ авагдсанаа хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна. 

2.. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч С.******* нь 17-8 ХОЕ улсын дугаартай, Ховд аймгийн сумын Мөрөн байгийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замд 202 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Майти /Mighty/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад М.******* жолоодож явсан 6-52 ХОЕ улсын дугаартай, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь зөрчлийн 27000185 дугаартай хэрэгт авагдсан баримтууд буюу эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадалгаа, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, фото зургууд, зам тээврийн ослын гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

.1. 202 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.******* нь Ховд аймгийн сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрт 17-8 ХОЕ улсын дугаартай Майти /Mighty/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад М.Жүгдэрбарам миний эзэмшлийн 6-52 ХОЕ улсын дугаартай, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг мөргөж, 6,05,000 төгрөгийн хохирол учруулсан. С.******* нь уг хохирлыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулна гэсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул шүүхэд хандсан гэжээ.

  .2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...Сүлд үнэлгээ ХХК нь нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгслийн засварын зардал, сэлбэгийг тооцож, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан 4,721,200 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 6,05,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин Сүлд үнэлгээ ХХК-д хуулийн дагуу эрх, үүрэг танилцуулан гаргасан үнэлгээг зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, илүү нэхэмжилж буй үнийн дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргана.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..." гэж заасан байх ба талуудын хооронд зам тээврийн осол гарсантай холбогдуулан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл бүхий үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.

5.1. Майти /Mighty/ загварын 17-8 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч С.*******ын өмчлөлийнх бөгөөд 2000 онд үйлдвэрлэгдсэн болох нь 27000185 дугаартай зөрчлийн материалд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 202 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000298 тоот "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудасны баталгаат хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх бөгөөд зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг хариуцах хүлээх үүрэг хүлээх этгээд нь хариуцагч С.Барсыолд мөн байх тул нэхэмжлэгч *******аас хариуцагч С.*******од холбогдуулан нэхэмжлэл гаргах, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь тогтоогдож байна гэж үзлээ.  

6. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар гэм буруутай этгээд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч гэм буруутай этгээдээс өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.        

7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.*******оос нийт 6,05,000 төгрөгийн хохирлыг шаардаж, нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг

- 202 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "Ариунсэлэнгэ" гэх зарлагын баримтаар 2,55,500 төгрөг,

- 202 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн "Мөнхжаргал" гэх зарлагын баримтаар 1,200,000 төгрөг,

- 202 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "Минжит булган бээл ноён" гэх зарлагын баримтаар 800,000 төгрөг,

- UCAR засвар үйлчилгээний хуудсаар 750,000 төгрөг

- "Зожи" ХХК-иар хаалга янзалсан Кенжебек гэх хүний тодорхойлолтоор 800,000 төгрөг, нийт 6,05,000 төгрөг гэж гаргуулахаар нэхэмжилж, энэ талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.

8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

8.2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд .1.-т "...ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог..." анхан шатны баримт" гэж ойлгохоор, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т "...тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг..." төлбөрийн баримт гэж тус тус тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл хуульд заасан анхан шатны төлбөрийн баримтын шаардлагыг хангаагүй байна.

9. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор Сүлд хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, уг үнэлгээний тайлангаар бодит хохирлыг 4,721,200 төгрөг гэж тогтоосон байх ба хариуцагч талаас уг үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******д учирсан хохирлыг нөхөн төлөхийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн болно.

10. Иймд, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг бодитоор үнэлсэн гэж дүгнэн уг хохирлыг хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан үнэлгээгээр буюу 4,721,200 төгрөгийг хариуцагч С.*******оос гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,1,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч С.*******оос 4,721,200 (дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,1,800 (нэг сая гурван зуун найман зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос 90,489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН