| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2024/00630/И |
| Дугаар | 319/ШШ2025/00005 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00005
| 2025 01 07 | 319/ШШ2025/00005 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, 7-р баг, ******* 2-р гудамж, 7 тоотод оршин суух, ы д холбогдох
570,941 /таван зуун далан мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 153/2024/00630/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь 'Мобифинанс ББСБ"-тай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 140000600781 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95140016 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 110,000 төгрөгийг сарын 3,4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар тус тус зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
ББСБ нь ыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ы үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, зээлийн хүү 219,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,788 төгрөг, нийт 570,941 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
2. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 570,941 төгрөгийг 3 сарын хугацаанд төлнө. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох, 570,941 /таван зуун далан мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 570,941 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,778 төгрөгийн тал хувь болох 8,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,889 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,889 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох, 570,941 /таван зуун далан мянга есөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,778 төгрөгийн тал хувь болох 8,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,889 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,889 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН