| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2024/00715/И |
| Дугаар | 319/ШШ2025/00008 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00008
| 2025 01 07 | 319/ШШ2025/00008 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 510 тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн 19-9 тоотод оршин суух, *******ийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,149,364 (нэг сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун жаран дөрвөн) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 153/2024/00715/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэнгис нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101484234 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 945,531 төгрөг, 7101604713 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 195,334 төгрөг, нотариатын төлбөрт 8,500 төгрөг, нийт 1,149,364 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Д. Ашид капитал ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,149,364 төгрөгийг төлнө. 2024 оны 12 дугаар сард 385,000 төгрөгийг, 2025 оны 01, 02 дугаар саруудад тус бүр 382,182 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 1,149,364 (нэг сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун жаран дөрвөн) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,149,364 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,136 төгрөгийн тал хувь болох 16,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 16,068 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,068 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Д. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох 1,149,364 (нэг сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун жаран дөрвөн) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,136 төгрөгийн тал хувь болох 16,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 16,068 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,068 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН