| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2024/00684/И |
| Дугаар | 319/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00015
| 2025 01 09 | 319/ШШ2025/00015 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Говь.Алтай аймаг, ******* сум, ******* баг, ******* 309-4 тоотод оршин суух, Хонгор адуут овогт Чулуунхүүгийн Дэмидмаа,
Нэхэмжлэгч: Говь.Алтай аймаг, ******* сум, ******* баг, ******* 309-4 тоотод оршин суух, ******* ******* ******* овогт гийн нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, сум, 116 тоотод оршин суух, гийн эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7 тооны бяруу гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/2024/00684/и индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ховд аймгийн сумын иргэн С. нь 2018 онд Шарга сумд ногоо тарьдаг байсан бөгөөд тухайн үед танилцаж байсан. С. нь манай төрсөн эгчийнх буюу хүргэн ах Дүгдэрхан хямдхан бяруу зарж байна гээд 2018 оны 01 дүгээр сарын 13-нд Баделхаан Балнуурын дансаар 250.000 төгрөг, 01 дүгээр сарын 15-нд 200.000 төгрөг, 04 дүгээр сард Амангелд гэх найзынхаа дансаар 500.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-нд Д.гийн дансаар 150.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймагт ирээд манай нөхөр Д.аас 750.000 төгрөг бэлнээр аваад нийтдээ 1.850.000 төгрөгт 7 тооны бяруу өгнө гэсэн боловч нэг ч бяруу өгөөгүй.
С.тэй удаа дараа уулзсан боловч удахгүй бяруугаа ачуулна, өгнө гэдэг боловч өгөхгүй байгаа. 2018 онд бяруу зарахдаа Амангель гэх найзтайгаа яриулаад бяруу зарах гэж байгаа нь үнэн гэдгийг хүртэл нотлон яриулж байсан. С.ээс бяруугаа авахаар тохиролцсон боловч 2019 онд Ковид-19 гараад бүх нийтээр хөл хорьсон, 2022 онд Ховд аймагт үхрийн шүлхий өвчин гараад цаг хугацаа алдсан. 2023 оны 09 дүгээр сард хариуцагч С.тэй уулзахад 2023 оны 10 дугаар сарын 01-ээс өмнө багтааж өгнө гээд баталгаа гаргаж өөрийн гараар баталгаа бичиж өгөөд гарын хурууныхаа хээг хүртэл дарж өгсөн боловч бяруугаа өгөөгүй.
С. нь 1,850,000 төгрөгийг удаа дараа шилжүүлэн авсан боловч 7 тооны бяруугаа өгөөгүй тул түүнээс 7 тооны бярууг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7 бярууг нэхэмжлэгч нарт өгнө. Нэхэмжлэгч нар 7 бярууг Ховд аймагт ирж өөрсдөө хүлээн авна... гэжээ.
3. Нэхэмжлэгч Ч.Дэмидмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч С.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. С. 7 бярууг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бэлэн болгохоор тохиролцлоо. Говь-Алтай аймагт хүргэх боломжгүйн улмаас өөрсдөө очиж авахаар ярилцан тохиролцов. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нар нь хариуцагч С.эд холбогдуулан 7 тооны бяруу гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 ширхэг бярууг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, нэхэмжлэгч Ч.Дэмидмаа нь дээрх хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нарын Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,550 төгрөгийн тал хувь болох 22,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 22,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нарт олгохоор тогтов.
5. Хариуцагч С. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ч.Дэмидмаа, Д. нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.эд холбогдох 7 тооны бяруу гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 ширхэг бярууг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нарт өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,550 төгрөгийн тал хувь болох 22,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 22,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Дэмидмаа, Д. нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН