| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2024/00670/И |
| Дугаар | 319/ШШ2025/00038 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 319/ШШ2025/00038
2025 0 22 39/ШШ2025/00038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, -р хороо, ******* ******* төв байр, тоот хаягт байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* , ******* ******* *******, 7 тоотод оршин суух овогт ,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, -р , -р *******, 4 тоот хаягт оршин суух овогт нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,598,920.57 (арван гурван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун хорин төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б., Х. нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай 560534878 тоот Зээлийн гэрээ (тэтгэврийн зээл) байгуулж 0,475,000 (арван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөгийн зээлийг жилийн 5,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* *******тай ЗГ560534878-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж Б., Д. нар нь 2,80,000 (хоёр сая нэг зуун наян мянга) төгрөгийн зээлийг жилийн 5,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 0-ний өдөр Дижитал зээлийн гэрээ (дижитал тэтгэврийн зээл) ЗГ-R5600333-202460 тоот гэрээ байгуулж 2,350,000 (хоёр сая гурван зуун тавин мянга) төгрөгийн зээлийг жилийн 5,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч Б., Д. нар нь зээлийн гэрээний хавсралт №-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 0-р сарын 30-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 2,906,52.20 төгрөг, үндсэн хүний төлбөрт 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0,658.03 төгрөг нийт 3,598,920 (арван гурван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун хорин төгрөг тавин долоон мөнгө) төгрөг төлөгдөөгүй тул зээлийн гэрээнд заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Д.өөс ******* *******тай байгуулсан 560534878 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,598,920 (арван гурван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун хорин төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б., Х. нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай 560534878 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 0,475,000 төгрөгийн зээлийг, жилийн 5.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* *******тай ЗГ560534878-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж Б., Д. нар нь 2,80,000 төгрөгийн зээлийг, жилийн 5.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр дижитал зээлийн гэрээ ЗГ-R5600333-202460 тоот гэрээ байгуулж 2,350,000 төгрөгийн зээлийг жилийн 5.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 0,658.03 төгрөг нийт 3,598,920.57 төгрөгийн зөрчилтэй байгаа. Зээлдэгч Б. нас барсан тул зээлдэгч Д.өөс 3,598,920.57 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч Д. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.тай одоогоос 4 жилийн өмнө анх танилцсан. Хүүхдийн хонхны баяр болох гэж байна мөнгө хэрэгтэй байна. 2 сарын хугацаатай *******наас зээл авах гэсэн гарын үсэг зураад өгөөч гээд 7 хоног гуйгаад байсан учраас би гарын үсэг зурсан. ...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авсан 0 төгрөгийн зээлийг би мэдэхгүй, надад хэлээгүй. Бид найз нөхдийн холбоотой байсан. Зах дээр гутал зардаг найз намайг танилцуулсан. Б.тай найз нөхөд болоод мэндийн зөрүүтэй явж байсан. Ижилхэн ядарсан улсууд тэг тэг гээд тухайн үед би гарын үсэг зурсан. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэд оюутан, өрх толгойлж амьдардаг. Б. мөнгөө аваад охиноо дуудаад Их буян зах руу орсон, үүнээс цааш би мэдэхгүй... гэв.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 8/02/346 дугаартай итгэмжлэл, ******* *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2075377 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 560534878 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ560534878-А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 06 дугаар сарын 0-ны ЗГ-R5600333-202460 дугаартай Дижитал зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Тэтгэвэр, тэтгэмжийн зээлийн өргөдөл/ хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, CVL2484000000042 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.ийн иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Б.гийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч Д.өөс шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,658.03 төгрөг, нийт 3,598,920.57 /арван гурван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун хорин төгрөг, тавин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.өөс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.. Анх Б., Х. нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай зээлийн гэрээ байгуулж 0,475,000 төгрөгийн зээл авч, дараа нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу Б., Д. нар нь 2,80,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж 2,350,000 төгрөгийн зээлийг авсан боловч гэрээний хавсралтын дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч Б. нь нас барсан тул хамтран зээлдэгч Д.өөс үндсэн зээл 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,658.03 төгрөг, нийт 3,598,920.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Д. нь ...Б. 2024 оны 05 дугаар сард манай охины хонхны баяр болох гэж байна, тэтгэврийн 2 сарын зээл болох 2 сая төгрөг авах шаардлагатай тул 2 дахь гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь би гэрээнд гарын үсэг зурсан. Би Б.гийн урьд 0 сая төгрөгийн зээлтэй болохыг мэдээгүй, надад хэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн, тухайн үед анзаараагүй гарын үсэг зурсан нь миний буруу. Би эрхэлсэн ажилгүй, хүүхэд маань оюутан. Би зээлийг бүхэлд нь төлөх боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.. ******* ******* ХК болон Б., Д. нар нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Тэтгэврийн зээлийн гэрээ-нд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ560534878-А дугаартай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 2,80,000 төгрөгөөр нэмэгдүүлж, *******наас зээлдэгчид олгосон тэтгэврийн зээлийн хэмжээг ,494,85.2 төгрөг болгон өөрчилж, улмаар Б. нь 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2,350,000 төгрөг төгрөгийн зээлийг нэмж авсан нь, 2024 оны 09 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгдээгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас зээлийн өр үүсэж, үндсэн зээл 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,658.03 төгрөг, нийт 3,598,920.57 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ560534848 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ560534878-А дугаартай гэрээ, Дижитал зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ******* ******* ХК-ийн 2024 оны Хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нь зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд зээлдэгч Б. нь нас барсан тул хамтран зээлдэгч Д.өөс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус гаргуулах... гэж, хариуцагч Д. нь ...Б.г 2,500,000 төгрөгийн зээл авсныг мэднэ, сая төгрөгийн зээл авсныг би мэдэхгүй, зээлийн гэрээнд сая төгрөг гэж тусгагдсаныг мэдэлгүй гарын үсэг зурсан... гэжээ. Харин зохигчид зээлдэгч Б. нас барсан талаар маргаагүй болно.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45.-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
6.. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д тус тус зохицуулсан.
Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
7. Нэхэмжлэгч ******* ******* ХК /зээлдүүлэгч/ нь зээлийн гэрээний дагуу тухайн мөнгөн хөрөнгийг Б., Д. /зээлдэгч/ нарт шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэгтэй.
8. Уг хэргийн хариуцагч Б. нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба уг үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон байх тул хариуцагч Б.д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65..0-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.-д ...Энэ хуулийн 65..9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.., 65..3-65..8, 65..0-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй.
9. ******* ******* ХК нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 560534878 тоот зээлийн гэрээг иргэн Б. болон Х. нартай байгуулсан байх ба 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж Б.г нэмж зээл авахад нь Д. хамтран зээлдэгчээр оролцсон ба 2,80,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 5,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авах тухай зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болжээ.
9.. Уг Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ560534878-А дугаартай гэрээ-ний 3.3-т энэхүү гэрээ нь Зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд тус гэрээний адил хууль зүйн хүчин чадалтай байна гэж тусгагдсан байх буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ560534878 дугаартай Зээлийн гэрээ/тэтгэврийн зээл/-ний 2.6-д Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах 2 ба түүнээс дээш зээлдэгч байгаа тохиолдолд хуульд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тооцох ба үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн аль ч зээлдэгчээс ******* шаардах эрхтэй, 4.-4..6-д зээлдэгч нас барсан тохиолдолд ******* өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал хамтран зээлдэгч Д.т холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
0. Иймд, зээлдэгч Б. нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдож байх ба зээлдэгч Б. нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээг цуцлах, хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь ******* ******* ХК-д Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225., 242 дугаар зүйлийн 242.-д зааснаар үүсэх юм.
0.. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор буюу талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөлийг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240..2-т зааснаар үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй байх тул хамтран зээлдэгч Д.өөс нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
0.2. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ******* ******* ХК-иас Д.тэй утсаар холбогдож байсан ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Д.т урьдчилан мэдэгдэж байсан гэж үзэхээр байна.
. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө. гэж тус тус заасан.
.. Гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нөхөх хариуцлага үүрэхээр хамтран үүрэг гүйцэтгэгч Д. нь зээлийн гэрээнд оролцож байгааг зээлийн мөнгийг авч ашиглаагүй, хэдий хэмжээний зээл авсныг мэдээгүй гэдэг үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
2. Түүнчлэн, нэхэмжлэгч тал нь тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225. дэх хэсэгт заасантай нийцэж байна.
3. Иймд, Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д заасныг баримтлан хариуцагч Д.өөс үндсэн зээл 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,658.03 төгрөг, нийт 3,598,920.57 төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.өөс 225,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8, 9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225., 225.2, 242 дугаар зүйлийн 242., 242.3, 45 дүгээр зүйлийн 45., 453 дугаар зүйлийн 453.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.өөс үндсэн зээл 2,906,52.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,0.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,658.03 төгрөг, нийт 3,598,920.57 /арван гурван сая таван зуун ерэн найман мянга есөн зуун хорин төгрөг, тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс 225,944 төгрөгийг гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 4 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг 4 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН