| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2025/00008/И |
| Дугаар | 319/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00043
| 2025 01 24 | 319/ШШ2025/00043 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* сайд *******ын гудамж, ******* *******ны төв байр хаягт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 2 дугаар (*******) багийн 10-38 тоотод оршин суух, ******* овогт т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,158,505 (найман сая нэг зуун тавин найман мянга таван зуун тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/2025/00008/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь харилцагч ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн
дугаар зүйлийн
.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно",
.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хучин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дах хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. 7.2 дахь хэсэгт энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1880086991 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 8,860,000 (найман сая найман зуун жаран мянга) төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,252,813.04 төгрөгийг төлсөн.
******* *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 192 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 8,158,505 (найман сая нэг зуун тавин найман мянга таван зуун тав) төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* *******ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,158,505 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сараас эхлэн сар бүр 1,360,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХК нь Г.оос зээлийн гэрээний үүрэг 8,158,505 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сараас эхлэн сард 1,360,000 төгрөгийг төлж, 6 сарын хугацаанд төлөх тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 8,158,505 (найман сая нэг зуун тавин найман мянга таван зуун тав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,158,505 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нь хариуцагч Г.ын тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,487 төгрөгийн тал хувь болох 72,743.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 72,743.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,743.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Г. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 8,158,505 (найман сая нэг зуун тавин найман мянга таван зуун тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,158,505 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. нь хариуцагч Г.ийн тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,487 төгрөгийн тал хувь болох 72,743.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 72,743.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 72,743.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН