| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2025/00009/И |
| Дугаар | 319/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2025/00069
2025 02 11 319/ШШ2025/00069
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Банзүрх дүүрэг, 26-р хороо, Санни таун хотхон, 830 дугаар байр, Мерида унадаг дугуйн дэлгүүр “Тайвань *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг, Бугат, 14 дүгээр гудамж 1 тоот хаягт оршин суух, Шарс овогт Нанзаддоржийн Цэрэнчимэгт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: "Унадаг дугуй зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн биелэгдээгүй төлбөр болох үндсэн төлбөр 3,080,000 төгрөг, хүү 1,126,202 төгрөг, алданги 2,103,101 төгрөг нийт төлбөр 6,309,303 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Унадаг дугуй зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн биелэгдээгүй төлбөр болох үндсэн төлбөр 4.206.202 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 139 өдөр, алданги 2.103.101 төгрөг төлбөл зохих нийт төлбөр 6.309.303 төгрөгийг гаргуулах. "Тайвань *******" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс "Дугуйтай Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуйг худалдсан болно. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.Цэрэнчимэг нь унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр 3.080.000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг зээлээр худалдан авч гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2023 оны 07 дугаар сарын 15-наас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 4.206.202 төгрөг, алданги болох 2.103.101 төгрөг нийт 6.309.303 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: “Хариуцагч Н.Цэрэнчимэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,309,303 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага 6,309,303 төгрөгийг 2025.03.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.10.03-ны 709,303 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрээний үүргийг зөрчсөн эхний сараас эхлээд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК нь хариуцагч Н.Цэрэнчимэгт холбогдуулан "Унадаг дугуй зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн биелэгдээгүй төлбөр болох үндсэн төлбөр 3,080,000 төгрөг, хүү 1,126,202 төгрөг, алданги 2,103,101 төгрөг нийт төлбөр 6,309,303 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч/нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх эрхтэй. хариуцагч Н.Цэрэнчимэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийг төлбөр 6,309,303 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6,309,303 төгрөгийг 2025.03.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.10.03-ны 709,303 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр “Тайвань *******” ХХК -ийн нэхэмжлэлтэй Н.Цэрэнчимэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Учир нь, хариуцагч Н.Цэрэнчимэг нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “дугуйтай монгол үндэсний төслийн унадаг дугуйг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан 3,080,000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн унадаг дугуйг сарын 2 хувийн хүүтэйгээр тохиролцон худалдан авсан байна.
3. Нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24/47 дугаартай итгэмжлэлээр Дагва овогтой Ариунболдод шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,899 төгрөгийн тал нь болох 57,949.5 төгрөгийг төрийн сангаас, 57,949.5 төгрөгийг хариуцагч Н.Цэрэнчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
5. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, гарын үсэг зуруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК нь хариуцагч Н.Цэрэнчимэгт холбогдох “Унадаг дугуй зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн биелэгдээгүй төлбөр болох үндсэн төлбөр 3,080,000 төгрөг, хүү 1,126,202 төгрөг, алданги 2,103,101 төгрөг нийт төлбөр 6,309,303 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Цэрэнчимэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,309,303 төгрөгийг 2025.03.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.04.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.05.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.06.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.06-ны өдөр 800,000 төгрөг, 2025.10.03-ны 709,303 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,899 төгрөгийн тал нь болох 57,949.5 төгрөгийг төрийн сангаас, 57,949.5 төгрөгийг хариуцагч Н.Цэрэнчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тайвань *******” ХХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН