| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00031/И |
| Дугаар | 319/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2025/00054
| 2025 02 03 | 319/ШШ2025/00054 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* *******, 5 гудамж, 18 тоотод оршин суух, ийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 2,080,000 (хоёр сая наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 ******* сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 ******* сарын 13-ны өдөр 319/2025/00031/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 ******* сарын 14-ний өдрийн 01 ******* тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд овогтой нь 2020 онд 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна.
Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,080,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү.
******* дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн овогтой т холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...2025 оны 01 ******* сарын 08-ны өдөр хариуцагч овогтой т холбогдуулан эргэн төлөлтийн төлбөрт 2,080,000 төгрөгийг нэхэмжилсэн. Б.тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* газар нь хариуцагч Б.т холбогдуулан Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 2,080,000 (хоёр сая наян мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* ******* төлөөлөгч Э. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.тэй харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 01 ******* сарын 31-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* газар нь хариуцагч Б.т холбогдуулан Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 2,080,000 (хоёр сая наян мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН